Паратаеквондогийн Дэлхийн таван удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ ДАШТ-нээс хүрэл хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн таван удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ Мексик улсын Веракруз хотноо болсон Паратаеквондогийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж, өчигдөр /2023.09.28/ эх орондоо ирлээ.
Г.Болор-Эрдэнэ тус тэмцээний өмнө "Veracruz 2023 World Para Taekwondo Grand Prix" тэмцээний 63кг-ийн жинд алтан медалийн төлөө Мексикийн тамирчин М.Виктортой тулалдаж, ялалт байгуулсан юм.
Тэрбээр “ДАШТ-нээс шагналаа авах үеэр анхны охин үр минь хорвоод мэндэлснийг сонсох сайхан байсан” хэмээн баярт мөчөөсөө хуваалцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.