СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж эх орондоо ирлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав ДАШТ-нд анх удаа оролцож, хүрэл медаль хүртэж эх орондоо /2023.09.28/ ирлээ.

Мексик улсын Веракруз хотноо зохион байгуулагдсан "Veracruz 2023 World Para Taekwondo Grand Prix" тэмцээнд манай улсын шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав анх удаа оролцож, мөнгөн медаль хүртсэн. Улмаар Паратаеквондогийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж, эх орондоо ирлээ.

Түүний хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат тамирчин бөгөөд таван жил таеквондогийн спортоор хичээллэж байгаа юм. Анхны ДАШТ-нээсээ медаль хүртэж, эх орныхоо нэрийг гаргаж чадсан түүний дараагийн зорилго Олимпын аварга болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.