- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ны буруутай үйл ажиллагаа тухайлбал, үндэсний шигшээ багийн допингийн шинжилгээний зардал (800 сая төгрөг)-ыг итгэмжлэгдсэн олон улсын лабораторид төлөөгүйгээс Монгол улс олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүссэн.
Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар "Монголын баг, тамирчид цагаан тугийн дор орох эрсдэлийн талаар БТСУХ-нд удаа дараа албан тоот илгээсэн. Тухайн үеийн дарга Д.Жаргалсайхан хариулт өгөх нь бүү хэл, 2022 оны 6 сард ВАДА-д "MОНАДА" нь Монгол улсын Засгийн газраар дүрмээ батлуулаагүй" гэдэг худал мэдээллийг хүргүүлсэн. Мөн шигшээ багийн допингийн шинжилгээний зардалд төлөх төлбөрийг тус хороо зориулалтын бусаар зарцуулж дуусгасныг аудитаар тогтоосон" гэсэн юм.
Харин БТСУХ-ны дарга асан Д.Жаргалсайхан "Цагаан тугийн дор оролцох эрсдэл үүсэх үед би Монголд байгаагүй. Өмнөх дарга Ц.Шаравжамц болон одоогийн дарга О.Баттулгын үеийн асуудал. Наадуул чинь өөрсдөө мэдэхгүй байна. Би допингийн шинжилгээний төлбөрийн асуудалтай ямар ч хамааралгүй" гэх тайлбарыг өгсөн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл бид уг асуудлыг 2020-2022 онуудад Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Шаравжамцаас тодрууллаа.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга асан Ц.Шаравжамц:
-2020 онд Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага "МОНАДА"-д 400 сая төгрөг өгсөн. Тус байгууллага улсын төсвөөс авсан мөнгөө юунд зарцуулсан тухай тайлангаа ирүүлээгүй. Тиймээс ирэх жилийн буюу 2021 оноос төсвийн санхүүжилтийг нь зогсоосон. 2019 онд авсан 400 сая төгрөгийн санхүүжилтийн тайлангаа ч дутуу явуулсан.
Бид "МОНАДА" руу санхүүжилт илгээж, тус байгууллага цаашаа итгэмжлэгдсэн олон улсын лаборатори луу төлбөр тооцоогоо хийдэг. "МОНАДА" 400 сая төгрөгийн санхүүжилтийн тайланг хоёр жилийн хугацаанд илгээгээгүй. Тухайн үед би зориулалтын бусаар зарцуулсан байна гэж үзсэн. Олон тооны компьютер бусад зүйлс авсан гэсэн мэдээлэлтэй байсан. Төсвийг зориулалтын бусаар зарцуулна гэдэг гэмт хэрэг. Аудитын газар хандсан ч тайлангаа тавиагүй. Шигшээ багын тамирчдын шинжилгээг БНСУ руу өгч байгаа эсэх нь ч эргэлзээтэй байсан. Асуудлыг тавихаар "Бид олон улсын байгууллага та нарт тайлагнах албагүй" гэдэг. 2021 онд улсын төсвөөс мөнгө нь орж ирсэн ч санхүүжилтийг нь олгоогүй.
Би тухайн үед Дэлхийн допингийн эсрэг байгууллага "ВАДА"-гийн хуралд суусан. Монголын "МОНАДА" байгууллага болохгүй байна гэдгийг хэлсэн. МҮОХ-той ярилцаад тус байгууллагыг татан буулгаж, шинээр байгуулж болно гэсэн эрхтэй ирсэн. Удаагүй би ажлаа өгөхөөр болсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. "МОНАДА"-г татан буулгах эрх нь МҮОХ-нд байгаа. Монгол улс олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүссэн асуудалд Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага буруутай гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ хулгайчууд иим л уим хииж улсынхаа нэр нүүрииг баасдаж бнааа
Өөрөө л мөнгийг нь санаатай зогсоосон байна шт
Өлөн пзда хувьдаа гудраад байхад санхүүжилтыг нь зогсоохгүй яадгын
Хатанбаатар буруутай
Монгол улсын Допингийн асуудыг хариуцсан байгуулагын буруутай юм бна даа..