СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-09-27

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлуулжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоожээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бэсрэг
7 сарын өмнө
66.181.178.130

Амжилттай сайн зарагдаж орлого олсон бол ард түмэнийхээ хувийг өгөөч хүүрнүүдээ дээгүүрээ хуваагаад идчихвээ ард түмэн чинь өрнөөс өрний хооронд улам их ядарч сульдаж байна ш дээ нэг л өдөр ард түмэн чинь босох байх шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.