Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Босоо Монгол ТББ, Босоо Хөх Монгол хөдөлгөөнийг андуурсандаа уучлалт хүсжээ.
Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:
-Босоо хөхүүлүүд, Даяар ногоонууд намайг барж идэхгүй шүү. Харийнхны зараалууд муу хэлээд дайраад эхэлбэл би нэг юм зөв хийгээд эхэлсэн гэж ойлгодог болсон шүү. Ажил хийж, татвараа төлж байгаа иргэд, өнгөтэй мөнгөтэй харагдсан болгон дээр очиж рекит хийдэг. Нийгмийг хорлож байгаа нөхдүүд. Үнэн ба зөв намын А.Отгонбаатар хэдэн нөхдүүдтэй Өвөрхангай аймагт очиж, Арабчуудыг дарамталсан байна. Нөгөө талд нь бид гадаад жуулчид авчирч, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж 30 жил тэмцэж байна хэмээн цахим хуудсаараа дамжуулан бухимдлаа илэрхийлжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Босоо Монгол П.Шинжээравдан, Үнэн ба зөв намын А.Отгонбаатар нар Өвөрхангай аймагт байх Арабууд дээр очиж, Шонхор шувуу олон мянгаараа гадагшаа гарч байна гэх утга агуулгатай лайв хийсэн.
Өнөөдөр Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Босоо Монгол ТББ, Босоо Хөх Монгол хөдөлгөөнийг андуурсандаа уучлалт хүсжээ.
Тэрбээр “Босоо Хөх Монгол хөдөлгөөний тэргүүн Д.Чойпүрэвтэй танилцаж, хуучиллаа. Их эелдэг, даруу төлөв хүн байдаг юм байна. Тэдний нэрийг барьсан нөхрийн увайгүй үйлдлээс болж дайрч давшилсандаа би түүнээс уучлалт хүсэв. Монгол Эх Орныхоо тусгаар тогтнол, Монгол хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө бидний зүрх цохилдог нэг зорилготой нөхөд юм. Тэмцлийн арга хэлбэр өөр. Би урдах ажлаа хийж, үгээ хэлдэг, тэд нэгдээд шударга ёсыг тогтоохын төлөө явдаг. Аль аль талд, алдаа, хийдэл гардаг. Цаашдаа дуу дуугаа авалцаад ажиллахаар боллоо” гэжээ.
Харин энэ талаар “Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан:
-Та хоёр хэн яг хэний нэрийг барьж явсан гэх гээд байгаа юм бэ? Хууль бус үйл ажиллагаа явуулж эзэнгүй улс мэт аашилж байсан Арабчуудын шонхорын кемпүүдийг буулгаж шонхор шувуудыг тавьсныг буруу гэх гээд байна уу. Бид нэр нүүрээ нууж хүний нэр барьж явдаг хулгайч луйварчид биш. Бас хамтарч ажилласан Хужирт, Хархорин дахь цагдаагийн болон төрийн албан хаагчид хууль бус болж таарах уу? Монгол улсад хууль байдаг ч мөнгөний өмнө бөхийдөг хэсэг байдаг бол бөхийдөггүй хүмүүс байдаг юм шүү гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Охид хүүхнүүдийг чирж гулдарч нэр нүүр олох гээд ядцан эх оронч БОССОН ХӨХСӨН БООВ чууд аа гэж..
Ганхуяг өөрөө ардын намын хөхүүл буй заа. Жинхэнэ луйварчин нохойн гөлөг чинь энэ өөрөө
Munxbat zuw xelsen bnda