СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-24

🔴 Л.Оюун-Эрдэнэ: Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг байгуулна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Томилолтын үеэрээ сэтгүүлчдийн асуултад “Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг Засгийн газар бодлогоор дэмжиж төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтрах бодлогоо зарлаад ажиллаж байна.

Өвөрхангай аймаг Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь аймагтай хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болон оршиж буй томоохон суурин.

Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Замын-Үүдтэй, мөн Өмнөговь аймагтай, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай автозамаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болох бүрэн боломжтой.

Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүсийг бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Эхний ээлжинд таван бүсэд, таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын амьдралд бодит орлого болж очно гэсэн хувилбар дээр Засгийн газар судалгаа хийж явна” гэж ярилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.