СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-23

Ц.Уянга: Аль хэдийн сонгох хүнээ хийчихсэн, бүх талдаа нам тохирчихсон байхад...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд, АН-ын гишүүн Ц.Уянга, АН-ын гишүүн Н.Одонгуа нарын долоо бүсгүй өрсөлдөхөөр болоод байна. 

Ардчилсан намын "тамхины цэг"-ээс авсан мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, "М-Ойл"-ын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа нарын хооронд гол өрсөлдөөн болж байгаа аж. Нэг нэгнээ харлуулах, гутаах ажил нь аль хэдийнэ эхэлчихсэн яваа аж. 

Ямар сайндаа л

Харин хөшигний цаана чухам юу болсон, одоо юу болж байгаа талаар АЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Уянга илчиллээ. Үнэмлэхээ гардан авснаас хойш "өрсөлдөгчөө шүүмжлэх, нам руугаа дайрах хориотой" учир өөрийнх нь хэлдгээр "амжаад гялс муулаад авья" гэж бодсон гэнэ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн ажил их эрт, "нууц" шахам өрнөсөн юм байна. Өөрөөр хэлбэл, аль хэдийнэ хайрцаглаж, хэн сонгогдох нь бараг тодорхой болсон гэсэн үг юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракц нэлээд хүчтэй байгаа сурагтай. Энэ талаар Ц.Уянга: 

-Ямар ч гэлээ хуралтай зэрэгцүүлээд клубууд гэв гэнэт зэрэг зэрэг сургалт явуулаад эхлэв. Тэгснээ АКС-ын 30 жил ч гэл үү бас нэг арга хэмжээ нь давхцаад клубээс клуб, баяраас баяр, хурлаас хурал руу зүгээр амьсгаа авахгүй л сандарч гүйлдлээ. Яагаад хамаг юмаа зэрэг зэрэг хийгээд, өөрсдөө ч сандраад, бусдыгаа ч салхинд хөөгдсөн юм шиг бажгадуулахаар хийж байгаа юм бол гээл гайхаад л өнгөрлөө. 

За тэгж байтал 20-иодхон хоногийн өмнөөс АЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно гээд пижигнэлдээд уналаа гэсэн байх юм. 

Дэлгэрэнгүйгээр хэлбэл, АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль болох тов гарахтай зэрэгцээд /Ц.Уянга энэ талаар юу ч мэдээгүй/ сургалт нэртэй хайрцаглах ажиллагаа, хор найруулалт явагдаад эхэлчихсэн гэсэн үг юм. 

"Энэ удаагийн сонгуульд лист гээч алтан тасалбарыг авах зодоон болж, Жонхуурсан бүлэглэл өөрсдийн эмэгчингүүдээ бүх фронтоор чихэж, орон нутаг, анхан шатанд нөгөө хөл гээчээ хянах гээд чичирч эхэлжээ" гэж бичсэнээс үзвэл сургалт судалгаа, хайрцаглалт, хор найруулах ажиллагаанд Женкогийн талынхан онцгой ач холбогдол өгч оролцжээ гэж ойлгогдож байна. АЭХ, АЗХ, АОХ зэргийн удирдлагыг авах нь маш чухал. АЭХ-ны ерөнхийлөгч листэнд орж, автоматаар УИХ-ын гишүүн болно. Хэрэв эрх баригч болбол сайд болох, холбооны нэрээр хэдэн хэдэн сайдын суудал авах үүд нээгдэнэ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болоод байгаа Ардчилсан намынхны хувьд АЭХ-ны ерөнхийлөгчөөр хэн болох нь маш чухал болчихоод байгаа юм. 

Хамгийн эмгэнэлтэй нь Ц.Уянгад хэн ерөнхийлөгч болох нь тодорхой болчихсон юм шиг санагдаад байгаа аж. Тиймдээ энэ талаар "Аль хэдийн сонгох хүнээ хийчихсэн, бүх талдаа нам тохирчихсон байхад нь мань мэтийг зүгээр зардал /нэг нэр дэвшигч 60 сая төгрөг гаргана/-ыг нь хуваалцуулах гэж жүжигний туслах дүрд шаа*аад байгаа юм биш үү дээ" гэж бичихэд хүргэжээ. 

Ер нь бол тэрээр аль хэдийн дэглэгдсэн, хэн гарах нь тодорсон "жүжиг" рүү өөрийн мэдэлгүй, маш өндөр өртөг төлж орсон болж таараад байна. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно. Тус чуулганаар АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
66.181.161.252

Ymarch shansgui,sogogdoj chadah naidvargui nohor hudlaa uilagnaj,busdiigaa gutaaj gadnii olz boloh yamar hereg bna...Sudarga orsoldoj chadahgui bol neree tatsan ni deer..Esvel ene nohor gadnii zahialga biyluulj bna uu?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.