Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023.09.27/ болов.
Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн илгээлтийг "дайж ирсэн" тус намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж өрсөлдөж буй бүсгүйчүүддээ хандан "Толгой хагаравч малгай дотроо гэдэгчлэн эмэгтэйчүүд та нар маань хэрүүл тэмцэлгүй, эв найртай өрсөлдөөрэй хэмээн гуйж байна" хэмээн захив.
Дашрамд дурдахад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно. Тус чуулганаар АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох бөгөөд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна.
Нийт есөн хүн нэрээ дэвшүүлснээс Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар нэрээ татсан бөгөөд үлдсэн долоон нэр дэвшигч өнөөдөр ийнхүү нэр дэвшигчийн мандатаа хүлээн авлаа.
АЭХ-НЫ ТЭРГҮҮНД ГОРИЛОГЧИД:
1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
2. АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
3. "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа\
4. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа
5. ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд,
6. АН-ын гишүүн Ц.Уянга,
7. АН-ын гишүүн Н.Одонгуа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.