Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Өвсний үндэс техник хамтын ажиллагааны хүрээнд Токио хотын ариутгах татуургын үйлчилгээний корпорацийн таван төлөөлөгч "Ус сувгийн удирдах газрын хүний нөөцийг хөгжүүлэх, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, удирдлага шинэчлэлтийг хийх" төслийг хэрэгжүүлэхээр 8 сарын 14-18-ний өдрүүдэд УСУГ-т ажиллаж байна.
Токио хотын ариутгах татуургын үйлчилгээний корпораци нь ЖАЙКА-н хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын стратеги төлөвлөлтийн судалгаа” -г Япон улсын “Эн Жи Эс консалтант” компанитай хамтран хийсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.