СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-23

ТЕГ-т “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл хэрэгжинэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Татварын ерөнхий газарт “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжихээр боллоо.

Энэхүү төсөл нь жендэрт суурилсан татварын төсөв санхүү, татварын тогтолцоог бий болгох зорилготйо НҮБХХ- ийн ЭКВАНОМИКС санаачлагын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл юм.

Төслийн нээлтэд НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Хатагтай Матильда Димовска, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид болон ТЕГ-ийн ажлын хэсгийн гишүүд оролцлоо. 

Энэхүү төсөл хэрэгжснээр Монголын татварын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний Хороотой хамтран төлөвлөлт, менежмент, байгууллагын бүтэц, чадавх, ажиллах орчин, оролцоо, түншлэл, хариуцлага, төрийн бодлогын үр дүн, нөлөөлөл гэсэн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг 20 стандарт, 40 шалгуур үзүүлэлтийн дагуу сайжруулан ажиллана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.