СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2018-12-04

Чех улсад хөдөлмөр эрхэлж байсан бүх иргэн НД төлсөн жилдээ ноогдох тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн авна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбаттай ярилцлаа.

 

-Таныг удам дамжсан дипломатч, Чехэд төрсөн, унаган чех хэлтэй, Гадаад яамны унаган ажилтан. Чамгүй олон жил ажилласан хүн гэж сонссон. Аавын тухай яриагаар ярилцлагаа эхэлье?

-. Би Чех Улсад төрөөгүй, харин дүү маань төрсөн. Аав маань энэ улсад дөрвөн удаа томилогдон, атташегаас Элчин сайд хүртэл ажилласан.

.

 

 

-Тэгвэл чех найз нөхөд ихтэй байх нь. Та Элчин сайдаар томилогдоод ирчихлээ. Энэ нь үүрэг зорилгоо биелүүлэхэд Танд давуу талтай байдаг байх?

-. Өнөөдрийн байдлаар Чех Улсад 120 гаруй орны ЭСЯ үйл ажиллагаа явуулж байгаагаас чех хэлтэй таван Элчин сайд байдаг. БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулздаг. .

-Ингэхэд Элчин сайд Н.Наранбат өмнө нь хаана сууж байсан бэ. Уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Миний бие өмнө нь Сингапур Улс дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт консул, Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. .

 

1996 оноос хойш нийт 50 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлсэн

-Социализмын үед Чехословакийн тусламж дэмжлэг, хоёр орны гадаад худалдаа ямар байсныг товч зураглаж өгөөч. Одоо Монгол, Чех хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа хэр байгаа вэ?

-. Үүнийг өсгөх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж, бололцоог манай ЭСЯ үргэлж эрэлхийлэн ажиллаж байдаг. 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улс, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хурал Прага хотод болсон. Бид энэ үеэр гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэхийн тулд хамтран хийж гүйцэтгэх ажлынхаа талаар санал, солилцож ирэх хоёр жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу протоколыг баталсан байгаа.

БНЧУ-ын Ерөнхийлөгч Милош Земанд Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа

. Нэгэн цагт зах, зээлийн эдийн засагт хамтдаа шилжсэн Чех Улс 1996 оноос хойш нийт 50 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлсэн байдаг. Гэвч 2017 оноос тусламжийн цар хүрээг багасгасан, энэ нь манай улсын эдийн засгийн байдал сайжирсантай холбоотой юм.

-Гутлын болон арьс ширний үйлдвэрийг Чехословак Улсын тусламжаар барьж байгуулсныг санаж байна. Мөн маш олон хүнийг сургаж бэлтгэж өгсөн буянтай орон гэж бидний аав, ээжийн үеийнхэн бас ярьдаг?

-Таны сая хэлсэн үйлдвэр, газруудаас гадна байдаг. Түүнчлэн “Кароса” автобус, “Ява” мотоцикл, “Шкода” автомашиныг Монголчууд өргөн хэрэглэдэг байлаа. Сүүлийн жилүүдэд манай бизнес эрхлэгчид Чех Улсаас сантехник, халаалтын төхөөрөмжүүд, цахилгаан бараа зэрэг тоног, төхөөрөмж, бараа материал голлон авч байгаагаас гадна ариун цэвэр болон хүнсний бүтээгдэхүүн импортолж байна. Харин багахан хэмжээний хагас үнэт чулуу, сүлжмэл эдлэл Чех Улсад нийлүүлж байна.

. Тус улсад боловсрол эзэмшсэн олон тооны хүмүүс өнөөдөр ч улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. 

 

 

-Прага хотын Амьтны хүрээлэн Тахийг эх нутагт эргэн нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь сүүлийн жилүүдийн манай хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн том илрэл болоод байна шүү дээ?

-1960-иад оноос эхлэн устаж үгүй болсноор дэлхийн “. Тус Амьтны хүрээлэн 1959 оноос Тахийн удмын сангийн бүртгэл, мэдээллийг хөтөлж ирсэн нь өнөөдөр тахийг унаган байгальд нь эргүүлэн нутагшуулах, хамгаалахад чухал ач холбогдолтой өв болон үлдсэн юм. Найман удаагийн хүргэлтээр нийтдээ 31 тахийг Говийн их дархан цаазат газрын Б хэсэг болон Хустайн нуруунд нутагшуулаад байгаа. Цаашид тус Амьтны хүрээлэнтэй хамтран Монгол Улсын баруун хэсэгт нутаглаж байгаа хавтгай болон бөхөнг хамгаалах, тоо, толгойг нь өсгөх хамтын ажиллагааг энэ оноос эхлүүлээд байна.

 

1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэн НД-аа тооцуулна

-Хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудал ямар шатандаа яваа вэ?

-Олон жилийн хугацаанд яригдаж байсан “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурахад бэлэн болоод байна. . Энэхүү хэлэлцээр нь ирээдүйд ч үр ашгаа өгөх чухал хэлэлцээр юм.

-Ямар шалтгааны улмаас тус хэлэлцээрийг байгуулах явц удааширалтай байсан бэ?

-Чех Улсын Засгийн газар тус хэлэлцээрийг “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-тэй хамтад нь нэг багц хэлэлцээр болгон байгуулах байр суурь баримталсантай холбоотой удааширсан. Тухайн үед манай улсын хувьд “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай” хэлэлцээрийг ямар ч улстай огт байгуулаагүй байсан тул энэхүү хэлэлцээрт болгоомжтой хандсан. Түүнчлэн олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулна гэдэг нь цаг хугацаа ихээхэн шаарддаг бөгөөд олон удаагийн хоёр талын уулзалт, хэлэлцээний дүнд нэгдсэн ойлголцолд хүрч чадсан. 

 

 

-Элчин сайдын хүчин зүтгэл, оролцоо ихээхэн чухал байдал болов уу?

-Зөрүүтэй ойлголтын улмаас зогсоод байсан асуудлууд бий. .

-Чех Улсад хэдий тооны монгол иргэд оршин сууж байна вэ. Тэдгээр иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- болж байгаа юм.  

Манай иргэд ихэвчлэн төрөл бүрийн оёдлын үйлдвэр, машины эд анги угсрах үйлдвэр мөн компьютер угсрах үйлдвэрүүдэд ажиллаж байна. ЭСЯ өөрсдийн нөөц бололцооныхоо хэрээр иргэддээ хүрч ажиллахыг зорьдог. Монгол иргэд олноор төвлөрөн суудаг хот, үйлдвэрийн удирдлагууд болон монгол ажилчдыг хариуцсан үйлдвэрийн боловсон хүчин нартай байнгын харилцаа, холбоотой ажиллаж байна. Ажил олгогчдын зүгээс манай иргэдийг ажилдаа хурдан даддаг, бүтээмж сайтай гэж үнэлдэг.

 

Чех Улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч монгол компани байхгүй

-Монголоос ажиллах хүч авах асуудалд Чех Улс ямар байр суурь баримталж байгаа вэ? Чех Улсын визтэй холбоотой гомдлууд ихээхэн байдаг талаар.

-Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас виз авахад хүндрэлтэй байдаг талаар манай иргэд их ярьдаг. Үүнийг хөнгөвчлөх, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор . Ингэснээр Чех Улсын ЭСЯ-ны ачаалал багасаж олон тооны монгол иргэдийн визийн хүсэлтийг хүлээн авах боломжтой болж байгаа юм. Үүний зэрэгцээ . Энэхүү тусгай журмын хүрээнд . Тусгай журмын дагуу Чех Улсын аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авах хүсэлтээ тус улсын Худалдаа, эдийн засгийн танхимд гаргах бөгөөд тухайн байгууллагын хүсэлт, хэрэгцээ шаардлагыг харгалзан БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яам зөвшөөрөл олгосноор хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлгийг ЭСЯ хүлээн авах юм. Өөрөөр хэлбэл, тусгай журмын дагуу манай улсаас ажиллах хүч авах зөвшөөрөл авсан Чех Улсын аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллах иргэдийн визийн мэдүүлгийг Улаанбаатар хотноо суугаа ЭСЯ эхний ээлжинд хүлээн авч байх юм.

 

 

.

-Чехийн виз гаргаж өгнө, зуучилна гэсэн зарууд их байх юм. Хуурамч визний хэрэг ч цагдаагийн байгуулагаар шалгагдаж байгаа юм билээ?  

-Энэ нь Чех Улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн эрэлт их байгаатай холбоотой. Энэ эрэлт, хүсэлтийг хангах боломж нь өөрөө хязгаарлагдмал тул визийн мэдүүлгийн цаг худалдах, ажлын гэрээ төлбөртэйгээр гаргах зэрэг залилангийн шинж чанартай үйлдлүүд гарч байгаа болов уу.

зүйл. Дундын зуучлагчийн оролцоогүйгээр ажил олгогч болон ажилтан нар хоорондоо шууд холбогдон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бүрэн боломжтой. . Энд зориуд онцлон хэлэх зүйл бол өнөөдрийн байдлаар гэдгийг хэлье. Хэрвээ иргэд Чех Улсад хөдөлмөр эрхлэхээр шийдсэн бол зөв бодит мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудаас авахыг зөвлөх байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.