Нийслэл нийтийн тээвэрт шинэчлэл хийж, 318 тэрбум төгрөгөөр 457 автобус худалдаж авч буй. Гэвч тухайн худалдан авалтыг улсын нууцын зэрэглэлд оруулсан. Тэгвэл тухайн асуудалтай холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар тайлбар өгөв.
Хотын дарга Д.Сумъяабазар:
-Нийтийн тээврийн тухайд хүмүүс янз бүрийн шүүмжлэл хэлж байна. Улс төр орж ирж байгаа. Би ажлаа авахдаа нийслэлийн төлөөлөгч нарт улс төржихгүй, улаанбаатарчуудын өмнө хийж бүтээх ажлаа л хиймээр байна гэдгээ ХҮН болон АН-д хэлсэн. Харамсалтай нь тэд улс төржөөд байна.
Нийтийн тээврийн насжилт 10 жилээс дээш болохоороо стандартад нийцдэггүй. Тухайн үед мөнгө байхгүй санхүүгийн эх үүсвэр шийдэгдээгүй байсан. 420 битгий хэл 29 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэй хотын даргын ажлыг хүлээж авсан. Урт хугацааны зээлийн өр төлбөр нь 1,6 их наяд. Бид хэчнээн сайхан хуулиуд баталж, хотын хөгжлийг дэмжинэ гэдэг. Яагаад өнөөдөр 30 жилийн хугацаанд энэ асуудал ужгирсан бэ.
Үндсэндээ 2010 оноос хойш нийтийн тээвэрт парк шинэчлэл огт хийгдээгүй. Ашиглалтаас гарсан 753 автобус байна. 318 тэрбум төгрөг бол улсын төсөвт тавигдсан мөнгө болохоос нийслэлийн төсөв биш. Эрх шилжүүлж орж ирсэн асуудал. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг шуурхай зохион байгуул гэсэн үүрэг даалгавар ирсэн. Тендерийн хуулиар явбал 90 хоногийн хугацаатай. Маргаан үүснэ. Нэг жил зургаан сарын дараа автобус орж ирдэг. Эрх шилжүүлж оруулж ирэх үүрэгтэйгээр энэ асуудлыг нууцад авахаас өөр арга байгаагүй. Би хуулийн дагуу ажилласан. Автобусны үнийн хувьд одоо байгаа зах зээлийн үнээс 10 хувиар хямд тооцооллыг гаргасан. Нийтийн тээврийг бүрэн шинэчилнэ гэв.
Мөн энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул:
-2022 оны Засгийн газрын шийдвэрээр Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслийн насжилтыг үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох тухай үүргийг өгчээ.
Өнөөдөр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд 1328 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ түүнд тавигдах шаардлага стандартад тээврийн хэрэгслийн насжилтыг 10 жил болгосноор 753 тээврийн хэрэгсэл хасагдах болсон.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй Daewoo маркийн Euro5 дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336,0 сая төгрөг, Skywell маркийн цахилгаан 254 клв бүхий их багтаамжийн автобус 625.0сая төгрөг, Hyundai County маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228.0 сая төгрөгийн үнэтэйгээр гэрээ хийгдэж нийлүүлэгдэж байгаа.
Гэтэл бид тендерийн тухай хуулиараа худалдан авалт зохион байгуулсан бол 90 хоног цаашлаад маргаан гарч шүүхдвэл маш их хугацаа орж, иргэд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн тээврээр зорчих болж байгаа юм. Тиймээс бид хуулийн гаргалгаа хайж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдгийг хуулийн багийнхан ажиллаж, санал оруулснаар бид ийм шийдэл гаргасан. Өмнөх автобус худалдан авалтын жишээнүүд ч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Алдгийн бна