Цахим сүлжээнд долоон настай хүүхдийг үл таних этгээд айлган сүрдүүлсэн утга бүхий дүрс бичлэг цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодрууллаа.
Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, 22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
7хон настад баатар, томчуудад бол гөлөг юм биз дээ чааваас
Дахин нар харахааргүй насаар нь хорчих