- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Яруу найрагч Ц.Хулан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс Ц.Хуланд есөн жилийн хорих ял оноосон. Тодруулбал, Анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн долоодугаар сард хуралдаж, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцон яруу найрагч Ц.Хуланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4-1-т зааснаар есөн жил дөрвөн сарын хорих ял оногдуулаад буй. Харин Б.Отгонбаатарт мөн хуулийн 19.4-1-т зааснаар найман жилийн хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Ц.Хулан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хуралдаж, Ц.Хулангийн давж заалдсан гомдлыг хэлэлцэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hulan tulga gesen eh oronchido sulla gadnii zahialga sanhiutei no w Ar gesen daisnuudiig yagaad barihgui ba