СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван настай дагавар хүүгээ зодсон "Э" залилангийн хэргээр 9 жилийн ял сонссон ч давж заалджээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн “Э” нь  “3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлэхээр ажиллаж байна. 

Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй “Э”-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс 9 жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.

Гурван настай хүүг зодсон хэргээ шийдвэрлүүлэхээсээ өмнө, бусдыг залилсан хэрэг дээрээ 9 жилийн ял авчээ. Хүүг зодсон хэрэгт дахин ял шийтгэгдэх ёстой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
188.33.248.115

Ялын дээд хэмжээ өг!!!!!Нялх хүүхдийг хагас үхдэл болгосон!!!!!!!Энэ хүү амьдарлаач хуучин шигээ болж чадахгүй!!!!!!Тархиндаа хүнд гэмтэл авсан хагалгаа хийлээ ч асрамжийн хүүхэд л болох магадлал өндөр!!!!!!Нялх хүүхдиыг ирээдүыг насаар нь хорлож амьдралгүй болгосог яргачинг алах ялтай бол цаазын давцанд очих хүн!!!!!!

Зочин
11 сарын өмнө
202.9.40.136

Ийм хүн сүгнүүдийг юүгий нь хайрлаад бдаг юм.

Зочин
11 сарын өмнө
66.181.161.41

Urani tsoonogt avaachaad orhichimoor aluurchid

Зочин
11 сарын өмнө
103.212.116.64

Orshoohgui shuu jil hasahgui shuu yaliin deed hemjee hezeech narand gargahgui huugiin eejid bas yal ogon shuu

Болд
11 сарын өмнө
202.126.88.175

Далии увс Банзал хүүхэнүүдээс хол яваараи залуучуудаа

Зочин
11 сарын өмнө
66.181.161.197

Энэ яргачин залууд өршөөл байхгүй шүү, хүний арьс нөмөрсөн араатан бяцхан хүү яаж тамлагдаж байна Хууль шүүхийн байгуулага минь үнэн, зөвөөр нь шийдэж өгөхийг, Ард түмэн хүсэж байгаа шүү

Зочин
11 сарын өмнө
66.181.191.111

Задлаад эд эрхтэнгүүдийг донор болгож зар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.