Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон баталжээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нийт 13 хүн нэрээ дэвшүүлж, есдүгээр сарын 21-ний 01:20 цагт дүн гарчээ. Санал хураалтаар хамгийн их саналыг “Шарк” Д.Энхтүвшин авсан байна. Тэрбээр нийт хүчинтэй 648 саналаас 40 хувь буюу 246 санал авч тэргүүлжээ. Тэрбээр "MCS" группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
МҮХАҮТ нь Монголын хамгийн том ТББ бөгөөд 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй байгууллага юм. Мөн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.