Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт товлолоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Угаасаа л ойлгомжтой гэмт хэрэгтнүүд шүү дээ. Хөрөнгийг нь хурааж хурдан шийдээч.
Энэ хэдэн луйварчдыг маш сайн шүүж, хамгийн гол нь улсыг хохироож шамшигдуулсан бүх мөнгийг нөхөн төлүүлэх, hurungiig huraaj ulsin orlogo bolgoh хэрэгтэй....Худлаа нэг хоёр жил шоронд суугаад л идсэн уусан юмаа төлөхгүй гараад ирдэг шүүүүүү
Бушуухан цааш нь хийж амыг нь таглахаар шийдэж дээ. Үргэлжлүүлэн шалгаж, тодруулах юм их л байгаасанж.