"Их бит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр энэ сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан билээ. Тэгвэл эл явдалтай холбоотойгоор тус компанийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин болон Б.Гантиг нар шүүхэд хүсэлт гаргасан байна. Тодруулбал,
“Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс “...Уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Ихбит ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаяр нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан тул О.Мөнжин, Б.Гантиг нар талийгаачийн оршуулга, буяны ажилд зайлшгүй оролцох шаардлагатай байна. Иймд тэднийг уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс бичгээр ирүүлсэн хүсэлт, оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд зэрэгтэй танилцахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, прокурорын зүгээс өмгөөлөгчдийн гаргасан саналыг дэмжсэн зэргийг харгалзан тэдэнд урьд авсан О.Мөнхжин, Б.Гантиг нарыг уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, харин Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Солонгос драма цаашаа
Munkjin gej erguu batsaan hun hulhiad hanahgui zugeer baiasn huniig horlson hereg ballah gej gantig gej balai avgai shi zalita glg ene 2 uheh bsn umda shorng hih blgui de olon huni mongo toglson erguu malnud
Тэр Идэр- од гэж луйварчингаа олж ирээч, ээж нь юу бодож байна. Луйвар хийж амьдрах сайхан биш шүү дээ олон арван хүмүүсийг хоосолсон
olon hunii nulimsaar togolson muu zaluuchud
Surtei durakuud ve.Hulgaich .hun dairch unagasan Chinbataa yllaj chadahgui baij.delhiin shune tehnoligi oruulj bga zaluuchuudaa barij ideh gd bh uom.Nuurs.JDU.KOVID.ASEM zunde idsen hulgaichuudaa hori.