Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг:
-Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна? Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг арав дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүн дээр гомдоллоод байх юм алга. Шалгах ёстой бол шалгаад яв.
Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг "жагсаал зохион байгуулсан" гэж баривчилсан. Өнгөрсөн энэ хугацаанд нэг ч удаа жагсаалын талаар асуугаагүй. АТГ-аас асуухаар бидэнд байхгүй. ЦЕГ, ЗГ, УИХ дээр байж магадгүй гэдэг зүйл ярьдаг. Эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд би энэ хэргийг нэхээд байгаа юм. Намайг хорьсон асуудлаа нэг талд оруулахыг хүсэж байна.
Хоёрдугаарт, нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу? Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна.
Зарчмын хувьд хэлэхэд муу найруулсан жүжиг яваад байна. Энд ярьж байгаа 11 хүний хэрэг нь 40 тэрбум хүрэхтэй үгүйтэй. Зохион байгуулалттай бүлэглэл энд байхгүй. Манай өмгөөлөгчид сүртэй юм яриад байна. 2013 онд Аюуртай танилцсан. Аюур "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг мэдэхгүй.
Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. Тулгын дөрвөн чулууны нэг Шинэтгэлийн хорооны талаар энд ярьж байна. Манай намын дарга хаана байна?
Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ.
Гуравдугаарт, Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 300 гаруй гэрээг шалгаж, 200 гаруй тендерийг шалгаж баримт бүрдүүлсэн. Тээвэр, хил гаальтай холбоотой мэдээлэл авсан. Гэвч ямар ч хэрэг байхгүй нь тодорхой болсон.
Сүүлийн дөрвөн жил "Эрдэнэс Тавантолгой"-д цагдаа, тагнуул гэх мэт байгууллагын бүрэлдэхүүнтэй гүйцэтгэлийн аудитын шалгалт орсон. Тиймээс энэ байгууллагуудын шалтгалтаар надад ийм асуудал, хэрэг байхгүй нь тогтоогдсон.
Ингээд эцэст нь энэ хүрээнд миний бие дараах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд мэдээлэл өгөх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа тул миний биеийг болон гэр бүл, хамаатан садныг маань хамгаалалтад авах арга хэмжээг авч өгөөч гэх хүсэлт гаргаж байна.
Надад хамааралгүй зүйлийг сугалж аваад хэрэг үүсгээд яллах тухай яриад сууж байна. Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу? Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир.
Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо л юм юм яригдаж эхлэх нь дээ
Маш зөв. Зоригтой залуу байна шүү
Bugdiig ikchil uri xaluu mini. Helmegdej bolohgui shuu bas.