- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Эрүүгийн хэрэгт нэг бус удаа холбогдож байсан “Арав” гэх хочтой Т.Баттулга гэх эр Г.Хүрэлсүх, Б.Одбаатар, Х.Өсөхбаяр нартай хамтарч 2022 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд “MGM casino” нэртэй цахим мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдээс 294 сая төгрөгийн ашиг олжээ.
Тус хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ.
Шүүх Т.Баттулгаас гэмт хэрэг үйлдэж олсон 169.5 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгон, найман сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хасах ял оноосон байна. Түүний хамтрагч Б.Одбаатараас 101 саяыг гаргуулж улсын орлогод тушаан Баянхонгор аймгийн нутгаас найман сар гарахгүй байх ял шийтгэжээ. Г.Хүрэлсүхээс 29.6 сая төгрөг гаргуулж улсын орлогод хурааж, мөн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутгаас гарахыг нь хязгаарласан байна. Харин шүүгдэгч Х.Өсөхбаярыг нэг сая төгрөгөөр торгохоор болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.