СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэрэгт 60 хоногт багтаан нэмэлт ажиллагаа хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн эмч Д.Тодномбат, Д.Тодням, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 60 хоногт багтаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр боллоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-5 дахь хэсгийн “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1-6.13, 33.1-6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, 34.16-6-гийн “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэснийг үндэслэн ийн шийдвэрлэжээ.

Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд аж.

Уг нь “Тодканнам” эмнэлгийнхэнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан хэрэгт тэднийг буруутган яллагдагчаар татсан билээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.