СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2023” эхэллээ. Их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн 100 оюутныг шалгаруулж, чанартай боловсрол эзэмшиж, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлсээр ийнхүү 19 дэх жилтэйгээ золгож байна.

Их, дээд сургуулийг 2024 болон 2025 онд төгсөх оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр хөтөлбөрт оролцох боломжтой бөгөөд зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй оюутан залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.

Энэ жилийн хувьд оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлог. Та бүхэн “Тогтвортой хөгжилд миний оролцоо”, “Би ажлын гараагаа эхлэхэд бэлэн үү” сэдвүүдээс сонгож, өөрийн үзэл бодлоо видео бичлэг эсвэл эссэ бичвэр хэлбэрээр илэрхийлж, сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо мөн хавсарган ирүүлээрэй.

Анкет хүлээн авах хугацаа: 2023.09.14 - 09.27-ныг дуустал

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар: 

1. https://student.golomtbank.com/#/ хаягаар өөрийн анкетыг бүрэн бөглөх

  • “Тогтвортой хөгжилд миний оролцоо”
  • “Би ажлын гараагаа эхлэхэд бэлэн үү” сэдвүүдээс нэгийг сонгон чөлөөт контент бэлтгэн хавсаргах

2. Контентын хэлбэр:

  • Видео бичлэг
  • Эссэ бичих

Сонгон шалгаруулалтын үе шат:

1. Анкет + бүтээлийн шалгаруулалт

2. Бүлгийн ярилцлага

3. Ганцаарчилсан ярилцлага

Тавигдах шаардлага:

  • Их, дээд сургуулийн 3 болон 4-р курсийн оюутан байх /оройн анги болон магистр хамаарахгүй/
  • Нийт бүрдүүлэх материал болон аль нэг контентыг бүрэн ирүүлсэн байх
  • Бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх Дэлгэрэнгүй мэдээллийг scholarship@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1676/, /1699/, /1666/ утсаар холбогдон аваарай.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.