СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-17

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрөөр түүний хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол боллоо.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал бол Улс орны хөгжил дэвшлийг бий болгох, өнөөдрийн Улаанбаатар хот, хорин нэгэн аймгийн суурийг тавьж, аж үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбаруудыг бодитоор хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулсан хүн юм.

Ю.Цэдэнбалын тууштай, тогтвортой бодлогын үр дүн өнөөдөр ч бидний амьдралд нөлөөлсөөр байна. Түүний Монгол төрд оруулсан хувь нэмэр, нэр төр, их гавьяа зүтгэлийг үлгэр дуурайлал болгож Монгол хүн Монгол түмэн, эх орныхоо төлөө хэрхэн ажиллаж, тэмцэж болдог сайн жишгийг харж санаж явах учиртай" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.