СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-17

Сэлэнгэ аймагт 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ride Mongolia ххк-ны ерөнхий захирал Г.Доржбат тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Тус дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 317.7 сая кВт цахилгаан, 373 мян.Ггал дулаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хэрэглэж буй цахилгаан, дулаанаас 5 дахин илүү хүчин чадалтай юм.

. Мөн Монгол Улсын Засгийн газраас тус аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэж өгөхөөр болоод байгаа юм.

Уг ДЦС ашиглалтад орсоноор иргэдийн төлдөг цахилгаан, дулааны төлбөр 3 дахин буурах боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.