ГССҮТ-ийн мэс заслын баг алсын дуудлагаар Говьсүмбэр аймагт ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, резидэнт эмч Д.Мөнхзул, Үений мэс заслын тасгийн сувилагч Д.Жавзандулам, жолооч М.Пүрэвбаатар нарын баг энэ сарын 11-ний өдөр алсын дуудлагаар Говьсүмбэр аймагт ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.
Тодруулбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Д.Наранбаатар, мэдээгүйжүүлгийн эмч Э.Алтанхуяг, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Дуламцэцэг, мэс заслын сувилагч А.Цэрэндолгор, Д.Дэлгэрмаа, асрагч И.Болор-Эрдэнэ нартай хамтран тухайн өвчтөний олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.
Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ эмч нар ёстой үнэндээ чадвартай цаг зав гэж байдгүй бахархууштай юм байнаа хамгийн мундаг хүнд амьдрал бэлэглэж байгаа буянтай хүмүүс бол эмч нар юм бн
Хүний төлөө сайхан сэтгэлт эмч ажилчиддаа ажлын их амилт хүсье . Мундаг шүү
ёстой цаг наргүйажилдаг хүмүс бол эмч нар
бахадмаар шүү манай эмч нар сайн сайханыг хүсье