СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-15

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний нэг цэг бямба гарагт ажиллана

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Их хотын завгүй иргэдэд зориулж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний нэг цэг амралтын өдөр буюу бямба гараг бүр ажиллахаар болжээ. 

2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дүүргийн Бүртгэлийн хэлтсийн “Буянт-Ухаа” нисэх буудал дахь Улсын бүртгэлийн нэг цэг долоо хоног бүрийн бямба гарагт ажиллаж, даваа гарагт амрахаар цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ.

Иймд иргэд Та бүхэн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн зэрэг бүртгэлийн үйлчилгээг ажлын өдрүүдэд авч амжаагүй үедээ амралтын өдөр буюу бямба гарагт дээрх цэгээс авах боломжтой болж байна.

Цэгийн ажиллах өдөр: 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагийн өглөөний 08:00-17:00 цагийн хооронд ажиллана. / даваа, ням гарагт амарна/

Байршил: ХУД-ийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа Нисэх онгоцын буудал

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.