СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил: Талийгаачийн ар гэрт 10 сая төгрөг өгье гэсэн ч хашаа байшин, 30 сая төгрөг нэхсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Зам тээврийн ослоор амиа алдаж, гурван хүүхэд нь өнчирсөн нэгэн эмэгтэйн талаар Zarig.mn сайт сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэсэн. 

Өнгөрөгч наймдугаар сард өрх толгойлсон 30 настай нэгэн эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцсоос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн ч бусад эрхтнийг нь авсан. Мөн талийгаачийн амь насыг хохироосон жолооч оршуулгын зардал болон бусад мөнгөн тусламжийг үзүүлээгүй гэж ар гэрийнхэн нь мэдээлэл хийсэн. юм.

Харин өнөөдөр талийгаач С.Алунгуаг дайрч амь насыг нь хохироосон жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл өгөв.

Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил:

-2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр харамсалтай хэрэг гарсан. Тиймээс талийгаачийн ар гэрт өмгөөлөгчийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн Зариг.мн сайтын тавьсан асуудал олны дургүйцлийг хүргэж байна.

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёсзүйн 18 дугаар зүйлд өмгөөлж байгаа үйлчлүүлэгчийн хэргийн талаарх мэдээлэл нийтэд ил болсон бол тодорхой мэдээллийг өгч болно гэж заасан байдаг. Үүний дагуу зарим мэдээллийг өгч байна.

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьж байгаа зүйл нь худал мэдээлэл байна. Миний үйлчлүүлэгчийг илт  гүтгэсэн мэдээлэл өгч байна. Миний үйлчлүүлэгчийг талийгаачийн ар гэрт оршуулгын зардал болон мөнгөн тусламж өгөөгүй гэх асуудал яригдсан.

Үйлчлүүлэгч маань зам тээврийн осол гарснаас хойш мэдээлэл нийтэд ил болох хүртэл талийгаачийн ар гэртэй байнга очиж уулзаж байсан. Ингэхдээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж, оршуулгын зардал болон хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлэх нь зөв гэж үзэн 10 сая төгрөг бэлдсэн байсан. 

Би болон миний үйлчлүүлэгч хохирогчийн асран хамгаалагчид эмгэнэл илэрхийлж, үйлчлүүлэгч маань "10 сая төгрөг өгье" гэж хэлсэн. Гэтэл . Мөн миний үйлчлүүлэгчийг дарамталж "ална" гэж сүрдүүлсэн.

Ослын талаар ярихад, юм билээ. Тодорхой баримтын хүрээнд энэ мэдээллийг өгч байна. 

Тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Herlen
1 жилийн өмнө
91.5.106.70

Mashinii gerelnii mungu Nehmen humuus 10sayiig uguhuu ter hugiin hun bish joloochiig il bolgomoor ym emegtei hun baij hun alchuhaad gemshihgui noir ni hureed hooloi ruu hool davaad mashinaa bariad yavj baigaa bhda

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.157

Хүний амь, эд эрхтэнг тэгэж хямд үнэлээд бхдаа яадаг юм бэ? Харин ч бага юм нэхсэн бна

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.190

Мөнгө өгөөгүй л юм байна ш дээ

Туяа
1 жилийн өмнө
66.181.161.219

Хүнээ алдсан хүн ална гэх ч энүүхэнд Гэхдээ гарцгүй газраар гарч яваад эндсэн хүн буруутай гэж үзсэн ч ард нь үлдсэн нялх үрсүүд золиослогдох ёсгүйг анхаарч үзээч

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.132

Согтуу сда нар хүний амьдралд гай болоод

Түмээ Түмээ
1 жилийн өмнө
66.181.177.223

Бэлдсэн байсан гэж битгий худлаа солиороод бай.Эрдэнэт хүний аминд яасан бага юм нэхээ вэ

Ггг
1 жилийн өмнө
66.181.161.253

Ядарсан хүмүүсээр тоглож хандахгүй нийгэм юм аа

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.227

Өгөх гээд бэлдчихсэн байсан...

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.34

hun dairch alsan hun huiliihaniig heden zuun sayaar amiig tagalsan baigaa shuu dee huil huchniihen arwan sayd amaa tgluulah humuus monuu

Зочин
1 жилийн өмнө
66.181.184.140

Хүний амь нохойноос долоон дор болсон уу Зам дээр нохой шувуу мал амьтан явж байхад жолооч тойроод л гардаг шүү дээ Одоо бүүр согтуу болсон уу Анхаарал болгоомжтой явж байсан бол харин ч тэр хүний амийг аврах байсан биш үү

irgen
1 жилийн өмнө
66.181.161.82

hunii ami nas uregdsen bhad yun 10n say be zavaan hulgaichuud yma

Нэргүй
1 жилийн өмнө
59.153.115.28

Амьгүй болохоор нь дээрэлхэж байгаа юм шиг мөнгө бэлдсэн гэх шиг эд эрхэтнийг хамаагүй их ухаж авсаныг юу гэж ойлгоод байдгийн үлдсэн хүмүүсийг сэтгэлийг муухайгаар хөндөхгүй байхсандаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.