Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Цагаан нуур тосгонд “Эмэгтэй хүн өөрийгөө шатаахыг завдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эмэгтэй “Б” нь тус тосгоны Захирагчийн ажлын алба, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2020 оноос хойш 6 удаа ажилд орох хүсэлт өгчээ. Гэсэн ч түүний хүсэлтийг шийдвэрлээгүй , өөр хүмүүсийг ажилд томилсонд бухимдан цэцэрлэгийн эрхлэгчийг айлган сүрдүүлэх зорилгоор тус цэцэрлэгийн дээвэр дээр гарч, улмаар өөрийнхөө бие дээр шатахуун цацаж шатаана хэмээн сүрдүүлсэн байна. Түүний үйлдлийг таслан зогсоож шалгалтын ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
medrel muutai ynhanii nagaar we