СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-09-12

Улаанбаатар руу 123 тарвага нэвтрүүлэхийг завджээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Улаанбаатар хот руу тарвага нэвтрүүлэхийг завдсан 41 удаагийн үйлдлийг таслан зогсоож, 123 тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ.

Энэ онд нийслэл хотод тарваган тахлын батлагдсан нэг, сэжигтэй хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их байдаг.

ЗӨВЛӨМЖ:

-Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
-Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
-Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
-Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай 103 утсаар дуудлага өгөх шаардлагатай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
103.57.95.69

Энэ нэг хөөрхөн амьтаныг мөн ч их алах юмаа. Жаахан өсгөх юмсан даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.