Арилжааны есөн банк ипотекийн зээл олгохдоо иргэдээс 1%-ийн шимтгэл авсан нь хууль бус болох Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээгээд буй. Уг шийдвэрийн талаар хуульч О.Батхүү, С.Ялалт нар өнөөдөр Дээд шүүхийн гадаа мэдээлэл өглөө.
Хуульч О.Батхүү "Монгол Улсад ипотекийн зээлтэй 115,000 иргэн бий. Энэ хүмүүст банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон.
Нэр бүхий есөн банк уг шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан боловч шүүх хүлээж авахаас татгалзлаа. Өөрөөр хэлбэл банкууд хууль зөрчсөн гэдэг нь эцсийн байдлаар тогтоогдож байна. Улсын дээд шүүхээс уг шийдвэрээ цаасаар гаргаснаар албажна. Шүүхийн шийдвэрийг ААН, байгууллагууд сайн дураар биелүүлэх үүрэгтэй.
Банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлж, ипотекийн зээл авсан иргэдийн нэг хувийн шимтгэлийг буцаан шилжүүлэхгүй бол ШШГЕГ-т хандаж, албадан гүйцэтгүүлнэ.
ШӨХТГ-аас хийсэн шалгалт нь 2021 оны долдугаар сарын 1-нээс хойших хугацаанд шимтгэл авч болно, үндэслэл бүхий байна гэдэг заалтаар хийгдсэн. Энэ хугацаанд ипотекийн зээл авсан иргэдээс нэг хувийн шимтгэл авсан нь хууль бус юм байна гэдгийг шүүх тогтоочихлоо.
2013 оноос өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд ипотекийн зээл авсан хүмүүс хамаарах уу гэж иргэд асууж буй. Би хамаарна гэж үзэж байна. Тэгвэл 1995 оны хуульд банкууд зээл судалсны шимтгэл авч болно гэдэг заалт байхгүй. Өөрөөр хэлбэл огт авч болохгүй шимтгэлийг 2021 он хүртэл иргэдээс авч, тус онд шимтгэл авч болно гэж хуульд өөрчлөлт оруулсан.
2021 оны долдугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл авсан иргэд банкууд нэг хувийн шимтгэлээ буцаан шилжүүлэх хүртэл хүлээгээд байж байна гэсэн үг. 1-2 сарын хугацаанд шимтгэлийг шилжүүлэхгүй бол шүүхийн шийтгэл гүйцэтгүүлэх журмаар албадан гүйцэтгүүлнэ.
2021 оноос өмнө зээл авсан иргэдийн хувьд 2013 оноос орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилтийн тодорхой хувийн Засгийн газрын буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон байдаг. Тиймээс иргэд нэг хувийн шимтгэлээ авах ёстой, банкууд өгөх, өгөхгүй нь тусдаа асуудал" хэмээн ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөвхөн ипотекийн зээл хамаатай юу бусад орон сууцны болон малчны зээл хамаараху хэдэн оноос эхэлж олгох вэ
зочин.бизнес зээл зүгээр орон сууцны зээл орохгүй юм уу
1%авъя өргөдөл банкандаа бичиж өгөх үү .яах ёстой вэ. 2016 онд байр ипотекийн зээлээр авё бсан.
мөнгө хүүлэгчид дээрэмдсэн мөнгөө ядарсан ард түмэндээ буцааж төлөөрэй
8 хувийн зээлээ бууруулаад 6 хувьд оруулчих 1 хувийн шимтгэлийг нь авахаа болье
Тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл 2оос бусад бүх төрлийн зээлнээс 1хувийн шимтгэл авдаг энэ 1 хувийг авдагыг зээлийн төрөл бүрээр нь судлаж үзвэл маш сайн. Мачидын авдаг малчины зээлээс байнга нэг хувь авдаг хүү өндөр мал хямдхаг хэцүү л байдаг даа.
баярлалаа мэргэжилдээ эзэн болсон мундаг залуус байна банкууд манжийн үеийн луухаанууд шиг дэндүү шулдаг