СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам тээврийн ослын улмаас таван иргэн амь насаа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 23 минутад Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна.

Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ.

Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,

2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,

3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,

4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,

5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх,

6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой,

7. Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.87.6

Буруу рультэй машин 80 с дэнш хурдлаад гүйцэд түрүүлэх гэж зүтгэхэд ийм болно

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.226

Энэ замын цагдаа нар иймэрхүү зөрчилтэй жолооч нарыг шалгаж осол аваарь гарахаас урьдчилан сэргийлээчээ. Худлаа л зогсоож бүс шалгахаас өөр юуч хийхгүй арай дэндүү байнаа замын цагдаа нараа бодооч...

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.14

Хамаг бурууг цагдаа болон хэн нэгэнлүү чихэхийнхээ өмнө хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр жолооч бүхэн замын хөдөлгөөнд орохдоо дүрмээ бариад .соёлтой нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаал явчихдаг бол ийм аймаар зүйл болохгүй л дээ ер нь ямар нэгэн юм болоход хэдэн бор цагдаа нараа буруутгаал муулаад байдаг хөгийн зангаа болчихвал зүгээр дээ

иргэн
1 жилийн өмнө
103.57.95.186

Энэ тээврийн яам , замын цагдаагийн газар энэ олон аваар. үхэл гарч байхад ганц дорвитойхон ажил хийчихдэггүй юмуу. Энэ олон хурц гэрлийг стандардтай болгож, замын гэрэлтүүлгийг бас стандарттай болгочихооч Нүд сохлом хурц гэрэл шилжүүлэхгүй явж байгааг цэгцлээч. Гол нь замын гэрэлтүүлэг маш муу, замын нүх сүв замаа алдсан балиар байгаагаас болж байгааш дээ

Зочин
1 жилийн өмнө
184.82.78.141

Ta nariin nohoi shig amidraliig hen negen irj tsegtsleh bolj bnuu, busdaas buruugaa haij baidag archaagui uhernuud, hechneen uhaantai darga baigaad buh yumiig yanzlah durem juram gargahgui ihenh mi uher mongoluud ta nariin tolgoi deer baigaa uursduu yaj amidarhaa todorhoiltsgoo

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.133

2

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.59

Gerliin standard shaardlga tawimaar bn.gerelee shiljvvleegvi bol dugaariin helj hariutsalga tootsuulmaar bna

Зочин
1 жилийн өмнө
103.212.116.159

Энэ Приусчингүүд хот хөдөөгүй галзуу юм шиг давхилдаад эргүү малнууд хэл ам үнэр танар авах юмгүй оркууд байдаг ихэнх хүмүүс нь!!!

Зочин
1 жилийн өмнө
139.5.217.150

Эмнэлэг ирэлгүй цаг гармын дараа ирсэн ирсэн бол бас амьд бсан хүмүүс яах ч бсан бол галынхан 2 цагийн дараа очсон ер нь эмнэлэг цагдаа гал бүгд бэлэн байдалд аюул тулгарахад түргэн шуурхай ирдэг бол .Замд явж бхад их хурц гэрэл бас нэмэлт гэрэл их гялбаж бусдыгаа хүндэлж гэрэл ээ шилжүүлдэг боломоор юм..

Зочин
1 жилийн өмнө
139.5.217.83

Харамсалтай юмаа. Зохицоод явчхаж болоогүй л юм байхдаа

Зочин
1 жилийн өмнө
66.181.189.41

Гүйцэд түрүүлж байна гэж зүв зүгээр байсан хүний амьдралыг орвонгоор эргүүлээд хаячихдаг гай юм аа. Амь дахиж ургахгүй . Юундаа яардаг байнаа .

хёёх
1 жилийн өмнө
66.181.189.62

юун түрүүнд хүнд буруугаа тохдогоо боливол таарна өөрсдөө дүрэм журмаа дагах хэрэгтэй!

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.11

teneguud tehnik osolddog gej medehgui sagsuurch davhih n ih boljee, uhaanii munhag gej ene bhdaa !

enhee
1 жилийн өмнө
202.55.188.85

nowsh zvgeerl muruurui ywj bsan hvmvvsiin ami nasiig awch odoj bgamdaa daanch haramsaltai maa

зочин
1 жилийн өмнө
202.55.188.114

үзэгдэх орчин хязгаарлдмал юм бол замын тэмдэглэгээ тавиачээ

Ган
1 жилийн өмнө
202.126.89.151

Өөрсдөө хурд хэтрүүлж, өөрсдөө гэрлээ тохируулж бцсдад гай бололгүй явдаг баймаар юм. Галзуу солиотой юм шиг давхиад байхаар чинь үхэлгүй яахав дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.