УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Лаос Улсын Үндэсний Ассамблейн дарга С.Фумвихан манай улсад айлчилж байгаа билээ. Үүнээс улбаалан БНАЛАУ-ын тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе.
Лаос Улсын эдийн засгийн сүүлийн жилүүдэд өсөж, хурдацтай хөгжиж буй Зүүн Азийн орнуудын нэг. 2021 онд БНХАУ-тай өндөр хурдны галт тэрэгний замаар холбогдсноос хойш эдийн засгийн өсөлт нь эрс нэмэгдсэн байна. Зүүн өмнөд Азийн хуурай газрыг холбосон дамжин өнгөрөх энэхүү тээврийг нэмэгдүүлэхийн тулд ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, бүтээн байгуулалтыг хөгжүүлж эдийн засгаа хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Лаос Улс 2024 онд болох АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулахаар нэрээ дэвшүүлжээ. Тус улс 2004-2005 онд болон 2016 онд АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан туршлагатай.
Лаосчуудын дийлэнх нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд 80 орчим хувь нь хөдөө аж ахуй эрхлэн, голчлон цагаан будаа тариалан амьдарч байна. Тус улс усан цахилгаан станц байгуулах том зорилт тавьсан бөгөөд Зүүн өмнөд Азийн эрчим хүчний гол эх үүсвэр болох хүсэл эрмэлзэлтэй байдаг. 2025 он гэхэд улсын орлогынх нь хамгийн том эх үүсвэр нь усан цахилгаан станц болно гэж Засгийн газар нь тооцоолж байна. Монголчууд бид энэ улсын талаар нарийн ширийн зүйл сайн мэдэхгүй хэдий ч “Сая зааны орон” гэдэг алдрыг өгсөн билээ. Тиймээс Лоас улстай ойртон нөхөрлөж, худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах таатай боломж байна. Мөн манай улс 10 мянган га газар өгвөл лаосчууд цагаан будаа тариалж өгөх санал тавиад байгаа юм байна.
Лоас улс бол Зүүн Азийн орнуудаас далайд гарцгүй ганцхан орон. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн халуун дулаан сайхан орон юм. ЮНЕСКО-д байгалийн онгон төрхөө алдаагүй хэмээн бүртгэгдсэн Луанг Прабанг муж гэж бий. Тэнд Европ тивийнхэн дүүрэн. Тийшээ зорчих тасалбарыг сарын өмнө захиалах хэрэгтэй гэнэ. Тэнд зааны цэцэрлэгүүд байдаг бөгөөд тэдгээр зааныг жуулчид 20 минут унахад 15 ам.доллар орчим болдог ажээ.
Аялаж жуулчлахад хамгийн тааламжтай орны нэг. Нэн ялангуяа европчуудын хөл тасрахгүй. Манай монголчууд Тайланд, Вьетнам, Зүүн Азийн орнуудаар аялаж зугаалдаг. Харин Лаос улсаар аялах нь цөөн байх. Тэгвэл энэ орноор аялах нь өртөг багатайгаас гадна үзэж харах зүйлээр арвин. Тухайлбал, Луанг Прабанг хот шат мэт долгиолон урсдаг, байгалийн гайхамшиг болсон өвөрмөц тогтоц бүхий усан хүрхрээгээрээ алдартай. Энэ хот алтан оройтой авсаархан сүм хийдээрээ мөн жуулчдын харааг булаадаг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ газарын асуудалыг шийдэж цагаан будаатай болох боломж байна. Бүх асуудалыг зөв шийдэж даанч манайхан чадахгүй хувийн эрх ашиг заавал орно эсвэл луйвардана.
анхилуун үнэрт цагаан будаа оруулж ирээрэй