СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-07

Р.Сэддорж: Нохойд хазуулсан эмэгтэйд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж үзүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Золбин нохойд бариулж байгаа нэгэн эмэгтэй ба энэ үйл явдлыг машинаасаа хараад ямар нэгэн тусламж үзүүлэлгүйгээр явсан жолоочийн бичлэг өчигдөр цацагдсан билээ. 

Энэ талаар хохирогчийн нөхөр нь “Гудамжны сүрэг нохдод хазуулж байхад Land200 /31-32 УНЧ/ унасан иргэн харсаар байж тусламж үзүүлээгүйд гомдолтой байна” гэсэн юм. Хэргийг нягталбал, өчигдөр /2023.09.06/ 11:45 цагт Өмнөговь аймгийн төв дэх "Цогжавхлан" дэлгүүрийн гадна эмэгтэй хүн рүү гудамжны ноход дайрч, хазаж гэмтээжээ. Эмэгтэй одоогоор маш хүнд гэмтэлтэй, арав гаруй оёдол тавиулж, эмнэлэгт хэвтэж байгаа юм. 

Харин энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: 

-Маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр арав гаруй оёдол тавиулсан, хүнд гэмтэлтэй, эмчилгээ хийгдэж байна. Ар гэртэй нь холбоотой байгаа. Гурван хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. 

Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах, айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
66.181.183.180

Иргэдээ хазуулсан хойно нь арга хэмжээ авахаа мэдээ юу.Өмнө нь юу хийж байсан юм бэ.Ажил хариуцсан түшмэдүүд зөндөө байгаа биздээ.

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.29

200tai xogiin muu shees...aigaad bsiin bol yadaj mashintaigaa oirtood shignaldaj bno sh dee...

irgen
1 жилийн өмнө
202.179.15.3

harin tiin.yagaad iim hun chanargui ym be.changahan signaaldsan bol nohoinyyd urgeh bsan ch ym biluu.

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.101

Иргэдийн аюулгүй байдлыг төр хангах ёстой, эмэгтэйг бүрэн эдгэртэл ажилтай бол цалинг нь, эсвэл тэтгэмж олгох ёстой Маш муу баына Сэддорж даргаа, дарга нар нь нүүрсээр баяжаад газар гишгэдэггүй, иргэд нь нохойд бариулж үхэхдээ тулдаг. Энэ ямар удирдлага вэ

Зочин
1 жилийн өмнө
103.212.117.121

Mashintai hun mashinaas buugaad adilhan l hazuulna sh dee. Uursduu zolbin nohoigoo ustgahgui bj, haa hamaagui hund buruu chihehee boliochee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.