СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-09-07

Улсын арслан М.Бадарчийн биеийн байдал тогтвортой байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Ардын хувьсгалын 102 жилийн ойн түрүү бөх, Улсын арслан М.Бадарч өчигдөр осолд орсон харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр ойр дотны хүмүүстээ "Сэтгэл тавгүй байна. Агаар амьсгалаад ирье" гэж гараад Богд уулнаас дөрвөн дугуйттайгаа олон удаа өнхөрч, гэмтсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Улсын арслан М.Бадарчийн найз А.Баярбат "Өдрийн сонин"-д "Эрүүл мэнд нь тодорхой бус байна. Гар нь хоёр газраараа хугарч, үйрсэн. Дотор битүү доргилттой гэж эмч хэлсэн. Нүүр ам нь зулгарч, танигдахын аргагүй хүнд гэмтэл авсан. Одоогоор нурууны MRI авахуулсан" гэжээ.

Авто осолд орсон улсын арслан М.Бадарч өдгөө ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. "Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой. Гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байна" хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюунханд
1 жилийн өмнө
103.57.92.193

Хөөрхийдөө биеэ сайн эмчлүүлээрэй амжилт хүсье

Энхтуяа
1 жилийн өмнө
103.57.95.29

Сэтгэл санаагаар унаад байлгүйдээ зайлуул хурдан идгээрэй

эмч
1 жилийн өмнө
103.57.93.227

Бөхчүүд допинг өөрсөдөө хэрэгэлэчихээд бусдаас бурууг хайгаад байдаг мөнч мангар гарууд шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.