СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-06

Драгоны дүрэм буюу миний төлөө чи үх

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

Драгон.

Үнэндээ энэ нэрийг сонсохоор хот хоорондын автобусаар хөдөө гадааг зорьдог хэн бүхний яс хавталзана. Бүхэл бүтэн 23 жил хот хооронд зорчигчдын уур бухимдал, улаан хөлсөөр хооллож зоолсон Драгоны эзэд өнөөдөр өөрсдийнх нь амин хувийн өчүүхэн эрх ашиг хөндөгдөнгүүт үхэлдэн шантаажны нөхөд хөлслөн шархаа долоосон нохой шиг тачаадан гийнаж байна.

Тэгвэл Драгоны цаана хэний хэн байгаа вэ. Хэн ингэтлээ даам гарч, хар гүтгэлгээр сошиалыг бузарлан, нийтийн эрх ашгийг нулимна вэ.

Энэ нөхөр бол  Драгон холдинг ХХК-ийн Ерөнхий захирал С.Баярт. Бас түүний хүргэн гэх , BRB компанийн захирал Ж.Энхжаргалан.

Бүхэл бүтэн 23 жил бусдын зовлон дээр зоолж, хотын түгжрэл дээр хөлжсөн тэд өнөөдөр Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг нүүлгэсэнд хорсож амархан олдсон мөнгөө хөлсний хэдэн нөхдийн амаар нь гартал чихэж бузар гүтгэлгээ тарааж сууна.

Уг нь эд нар өнөөдөр хохирогчийн дүрд тоглон хогийн царайлж суухааргүй төрөөс тэтгүүлсэн тусгай нөхөд. 2014 онд иргэдийн нэр барьж доороо автобус зогсох, зорчигч суулгах нүхэн хонгил, туннель бүхий орчин үеийн терминал гэж хулхидан татвар төлөгчдийн мөнгөөр тарвалзаж, хөнгөлөлттэй зээлээр угжуулсан луйварчид.

Анх ямар юм барина гэж төрөөс хөнгөлөлттэй зээл авсныг нь одоо Та харж байна.  Бас энэ сайхан зураг нь ул болж зүгээр л зээл авах арга заль байсныг нь ч бас нүдээрээ харж суугаа.

 

Драгон холдинг ХХК-ийн Ерөнхий захирал С.Баярт гэгч нь МАН-ын хөгшин бас хөгцөрсөн кадруудын нэг. СХД-ийн МАН-д олон жил буг болж дүүргийн ИТХ-ын дарга хүртэл хийж явахдаа дандаа амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлж, Ардын намын нөхдийг баар савандаа цэнгүүлж атгандаа оруулсан зальтай этгээд. Ямартаа л нийтийн эрх ашгийг урьтал болгож иргэд зорчин явагчдын эрх ашиг авулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж Сонгинохайрханы Зорчигч тээврийн үйлчилгээний төвийг нүүлгэн шилжүүлсэн АТҮ0Т-ийн шийдвэрийг жадлан эсэргүүцэж байгаа нэгэн.

Энэ этгээд санаснаа гүйцэлдүүлэхийн тулд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт руу МАН-ын хамаг том дарга сайд нараар утас цохиулж оролдоод зорилго нь бүтээгүй.

Аргаа барахдаа Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй байж БНХАУ руу очиж Бээжинд Зам Тээврийн сайдын араас хувийн эрх ашгаа ярьж чаргууцалдаж хүртэл үзсэн тухай  сайд хувийн сошиал хуудсан дээрээ гаргасан мэдэгдэлдээ хүртэл дурдсан байна билээ.

Тэгвэл түүний хүргэн Ж.Энхжаргалан гэгч “хүргэн хүү хүчтэй”-г үзүүлэхээр сошиалд ханцуй шамлан хэрүүл уруултай болгоныг шинжилж явдаг хэдэн гарамгай шантаажчин авгай нарыг хөлслөн тулаанд орсон бололтой. Гэхдээ тэр өөрөө ч бас нэр цэвэр хүн биш.

Цар тахлын үед Соёлын яамтай дроны шоу зохион байгуулж, реппер Лили Памп гэгчийг авчран монгол охидыг бузарлуулж байсан цайрсан этгээд. Хамгийн сүүлд л гэхэд мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байсан ч уснаас хуурай гарч хэрэг нь замхарсан. Түүнийтэй холбоотой явдал үүгээр дуусахгүй. Эхнэр нь Хөгжлийн банкнаас 8.4 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэг дэгдэхэд би мэдэхгүй гэж тас гүрийж нүүрээ ширлэсэн.

Баас шээс, шивтэр шинхэгтээ хутгалдаж, халаасны хулгай, гудамжны архичдын үүр уурхай болсон Драгон төвөөс Сонгинохайрхан үйлчилгээний төвийг нүүлгэсэнд тэр их л эгдүүцэж байгаа бололтой.

Гэхдээ С.Баярт, Ж.Энхжаргалан нарын холбогдсон элдэв булхайтай асуудлууд энэ хэрээр дахин дэлгэгдэж увайгүй этгээдүүдээс хуулийн хариуцлага нэхэх цаг мөдхөн гэдэг нь ойлгомжтой. Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ хүү, алдангийг яаж зохицуулсан, мөрийтэй тоглоом хар тамхины асуудал нь ямар шатнаас яаж замхарсан, анх төрийн өмчлөлд байсан Зоргчигч үйлчилгээний төвийн 240 квм талбайг хэний үед, хэнтэй хуйвалдан яаж өөрсдийн объектдоо  оруулсан гээд элдэв асуудлынх нь утсыг хөвөрдвөл асуудлтаа хүлээсэн олон бараан бүрхэг зүйлийн хариулт аандаа тодроод ирнэ. 

Драгоны цаанаас далдайгаад байгаа нөхдийн мөрөөр мөшгөвөл ямар нохдыг хэн хуцуулаад байгаа мөр нь улам тодорч байна. Тэд бүр аль 2019 онд гарсан Драгоноос Сонгинохайрхан төвийг нүүлгэх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийг эсэргүүцдэг ямар толгойтой этгээдүүд вэ ?

.

Үнэхээр ч нүүлгээгүйсэн бол тэр хавийн иргэдийн амьдралын чанар, амьдрах орчны аюулгүй байдал тартагтаа тултал хүндрээд байсан юм. Драгоны дуу чимээ, бөөгнөрөл түгжрэл, согтуу хөлчүү хүмүүсийн орилоон хашгираан зодоон нүдээнд халширсан иргэд одоо л нэг амсхийж байна.

1.5 сая хүнтэй их хотод  иргэдийн амьдралын чанар, аюулгүй байдал чухал болохоос биш хэн нэгний бизнесийн эрх ашиг үнэндээ чухал биш. Одоо харин даварсан Драгоныг нүүлгэсэн шиг 100 айл, Да хүрээ гээд хотын үзэмжийг гутааж хогийн цэг болгон түгжрэлд түгжээ нэмж байгаа бүгдийг хотоос гаргах хэрэгтэй болжээ. Энүүхэн урд хөршийн жишээнээс бидэнд суралцах зүйл чамгүй байна. Бээжин гэхэд том зах, бүх вокзалаа хотоосоо гаргасан. Зорилго нь  дуу чимээний болон агаар хөрсний бохирдолоос ангижрах явдал.

Ер нь дэлхийн бүх хотууд хөгжихийн тулд,  автомашины утаа униар, түгжрэл гэх мэт том асуудлуудаа шийдэхийн тулд том бодлогоороо зах руугаа нүүлгэдэг. Хамгийн сүүлд гэхэд Daxin нисэх буудал Бээжингээv өмнөд Хэбэй муж руу нүүсэн. Тэгвэл бид Драгон мэтийн даварсан хэдэн нөхлдийн хатгаасаар 21-р зуун гарчихаад байхад 20-р зууны дүр төрхтэйгөө зууралдсаар байвал хөгжил хийгээд хүний эрх, нийтийн эрх ашгийн тухай яриад ч хэрэг байхгүй.

Зовлон дээр зоологсодыг өөгшүүлэх биш харин иргэд маань нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж тэмцэх цаг нэгэнт болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
64.119.30.146

зүгээр зайл гөлөгнүүд

Иргэн
8 сарын өмнө
202.55.188.42

Эхлээд өрөө төлж, гэмт хэргүүдээ хүлээж байж гомдоллох эрх үүснэшт. Даварцан гаруудыг өөрсдийг нь шалгуулөюах хэрэгтэй. Заваан тавчуу газарт нь байх албатаймуу

Урнаа
8 сарын өмнө
66.181.183.184

Эднийх Драгон төвөө барихдаа ч гэсэн бөөн хэл ам болж байсан. Газрын маргаан бас хүмүүсээр хийлгэсэн ажлын хөлсөө төлдөггүй бараа материал тоног төхөөрөмж худалдаж авчихаад мөнгөө төлөхгүй зөндөө луу унжиж бөөн шүүхэд дуудагддаг л гарууд байсан даа. Одоо ч зальжин хэвээрээ л юм байна

zochin
8 сарын өмнө
43.242.242.65

luivarchin nohoin gulugnuud karma gej bdag um shu

Иргэн хүн
8 сарын өмнө
103.212.119.174

Номингийн барилгыг т нураах хэрэгтэй. Газрыг нь дээрэмдээд барилгаа төсвийн хөрөнгөөр түрээс нэрээр санхүүжүүлж байна ш тээ.

Бямбадорж
8 сарын өмнө
66.181.180.98

Bars zahiig nuulgee estoi arhjchid duursen gazar

Зочин
8 сарын өмнө
66.181.160.68

Талбай том тох дух сайтай юм. Буруу зүйлгүй сайжирсан шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.