СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-06

Сайд Б.Чойжилсүрэн санасандаа хүрлээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Нэг иймэрхүү урамтай хүмүүс байдаг даа. Ямар нэг ажил хариуцвал яаж ийгээд ард нь гардаг хүмүүс таардаг. Гэхдээ ховор. Сайд Б.Чойжилсүрэн ийм чанартай хүн аж. Ер нь бол их ухааны эр л дээ. Тиймээс түүнд хэн ч юм дарга нь “...Ирэх өвөл Хятадаас нүүрс авчирч түлээд хотын утааг багасга” гэсэн үүрэг өгчээ. Уг нь “...Дээс томоод найзыгаа аварна” гэдэг үлгэр шиг “...Хотын бонд гаргаад утааг арилгана” гэсэн шийдвэрийг эрх баригчид гаргасан л даа.

Мань эр Засгийн газрын шийд гарангуут НИТХ-ын хурал дээр гүйж очоод “...Хятадаас 177 тэрбумаар кокс нүүрс авчирч түлнэ” гээд мэдэгдчихсэн. Нийгэм дургүйцсэн. Бүр эгдүүцсэн. Гэвч тэр дахин дахин туршилт хийж, түүнийгээ хэвлэлүүдээр танилцуулсаар л байв.

Тэгж байгаад байгаа юм.

Тэрбээр “...2023 оны хавар “Тавантолгой түлш”-ийн болоод хэд хэдэн лабораторид  хагас коксоор шахмал түлш, асаагчийг туршсан. Дүгнэлт гаргасан. Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9 хувь, хүхэр 57.7 хувь, үнслэг 37.2 хувиар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6 хувь хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурсан. Энэ түлшийг ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45.5 хувиар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрнэ.

Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг, Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан. . Ер нь бол ингэснээр сайд Б.Чойжилсүрэн санасандаа хүрчихэж байгаа юм.

Эхэнд хэлсэн дээ, “...Дээс томж найзыгаа аварна” гэдэг үлгэр шиг одоо эхэлж байгаа хотын бонд хэзээ босох, түүнээсээ Б.Чойжилсүрэнд 177 тэрбумыг хэзээ гаргаж өгөх вэ. Энэ бүрхэг. Харин 32 тэрбум гэдэг бол арай амьдралтай сонсогдож байгаа юм. . Өнгөцхөн харахад Б.Чойжилсүрэн ингэж Хятадаас нүүрс авчраад хотын утаагаа арилгах “төсөл” дээр өмнөх Ерөнхий сайдын хэлдэгчлэн “хар толгой”-гоо тавьчихаж байгаа юм шиг харагдана. Гэвч үгүй.

Тэрбээр “...32 тэрбумаар нүүрс оруулж ирээд Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд л түлүүлнэ” гэж байна. . Хэлсэн биз дээ, “...Энэ Чойжилсүрэн их ухааны эр” гэж?!

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
43.242.243.192

Дотооддоо үйлдвэрлэчих юм бодмоор болсон шүү. Заавал хятадаас....коксжих нүүрс нь манайд байна.

Зочин
10 сарын өмнө
202.55.188.121

Hun hog novshnuud

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.