СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-05

🔴LIVE: Засгийн өрөөсгөл тогтоол тендер авсан барилгын компаниудыг дампууруулахад хүргэж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

Төрөөс сургууль, цэцэрлэгийн тендер авсан барилгын компаниуд өнөөдөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын 290 дүгээр өрөөсгөл тогтоолын улмаас эмнэлэг, соёлын төв, спорт цогцолборын тендер авсан компаниуд санхүүгийн хүнд байдалд орж, улмаар дампуурахад хүрээд байна гэв. 

Барилгын компаниудын төлөөлөл: 

-Цар тахлын улмаас үйл ажиллагаа, санхүү нь доголдсон аж ахуйн нэгжүүддээ бусад орны Засгийн газар дэмжин тусалж байхад манай улс дампуурал руу түлхэх ажил хийж байна. Төрөөс тендер авсан компаниудын төсөвт өртөг нь хүрэлцэхгүй байхад Засгийн газрын 290 дүгээр тогтоол гарч, сургууль цэцэрлэгийн барилгын төсөвт өртгийг магадлаад, эмнэлэг, соёлын төв, спорт заалыг магадлахгүй гэсэн нь байдлыг улам хүндрүүлээд байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан ажлаа сайн хийгээд, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Соёлын сайд Ч.Номин нар ажлаа хийж чадахгүй байна гэж ойлгогдож байна. 

Засгийн газрын тогтоол ёсоор биднийг нэг ажилтанд өдөрт 19.000 төгрөг өг гэж шахдаг. Гэтэл бодит байдал дээр өдрийн 70-100.000 төгрөгийн цалин өгч байгаа нь барилгын компаниудыг зээлээс зээлийн хооронд явахад хүргэж байна. 

Мөн, нэг зургаар хийгдэж байгаа хоёр тендерийн төсөвт өртөг нь харилцан адилгүй байна. Ховд аймгийн Цэцэг сумын спорт заалны барилгын зураг төсөл, магадлалыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө батлуулсан гэдгээр нь 1.7 тэрбум, Ховд аймгийн Алтай сумын спорт заалны барилгын зураг төсөл, магадлалыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш батлуулсан гэдгээр нь 2.3 тэрбум төгрөгөөр баталсан байх юм. 600 сая төгрөгийн зөрүү гарсныг юу гэж ойлгох вэ? 

Энэ асуудлаар бид БХБЯ, Барилгын хөгжлийн төвд удаа дараа хандсан боловч хариу өгсөнгүй. Иймд бид өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар шаардлагаа танилцуулж, хариуг 48 цагийн дотор өгөхийг шаардаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.