СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-05

Таг болоод байгаа Тавантолгойн цахилгаан станцын тендерт улс төр, бизнесийн ямар бүлэглэл "ялах" вэ?!

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Яг үнэндээ Монголын том төслүүдийг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гацаадаг. “...Би авахгүй бол чи авахгүй” гээд таг зогсоодог. Тийм учраас төмөр зам, нефтийн үйлдвэр, цахилгаан станцууд баригддаггүй. Өнөөг хүртэл бензин тосоо, эрчим хүчээ импортоор авч хэрэглэсээр байгаа юм. Ерөөсөө улстөрчид, бизнесийнхэнтэй сүжирч, сүлэлддэгийн учир нь энэ. 

Бүлэглэлүүдийн шүлсээ гоожуулдаг том төслүүдийн нэг бол яахын аргагүй Тавантолгой дулааны цахилгаан станц байдаг. Аргагүй том төсөл л дөө. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж, цахилгаан станцаа бариад авбал Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэнэ. Уул уурхайн стратегийн орд газруудыг эрчим хүчээр хангана. Ингэснээр эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой байдал бүрдэнэ. Жишээ нь, Хятадаас авч байгаа импортын эрчим хүчийг 98 хувиар бууруулж, экспортлох боломжтой болно.

Хамгийн гол нь . Өмнө нь Эрчим хүчний яамнаас хоёр ч удаа тендер зарлаад бүтэлгүйтсэн. Гурав дахь удаагаа энэ зун, 2023 оны зургадугаар сарын 12-нд зарласан. “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер” гэдэг нэртэй. Тендерийг 2023 оны долдугаар сарын 27-ны 11.00 цаг хүртэл хүлээж аваад 12.00 цагт нээнэ гэж байв. Тендер нээх хугацаа өнгөрөөд 20 орчим хонолоо. Үр дүнг мэдээлсэнгүй.

Эх сурвалжийн мэдээллээр энэ тендерт гурван компани оролцжээ. Хятадын “Бээжингийн уурын турбин генератор”, “Хятадын Баруун эрчим хүчний аж үйлдвэр” компаниуд болон Монголын “Майнс ап”, Камбожийн “Митайм интернэйшнл” компанийн хамтарсан консорциум материалаа өгсөн байна. Тендерийн дүн ил бололгүй удах тусам Хятад компаниудаас илүү Монгол, Камбож компаниудын хамтрал анхаарал татаж эхлэв. Учир нь байна.

“...Яагаад  вэ” гэдгийг ч бас орхисонгүй. “Моннис”-ийн Б.Чулуунбаатарыг онцлоод байгаагийн учир нь “...Мань эр төслийн зардлын 30 хувийг гаргах “Эрдэнэс Тавантолгой”-той учраа олдог” гэлцэх аж. Тендерийн дараах ажиллагаа болон төслийн зардлын талаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн захирал Г.Тэнгэр “...Засгийн газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 132 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгасан. Мөн тогтоолоор Хөгжлийн банкнаас авсан зээлээс гадна төслийн эхний ээлжийн 300МВт-ын EPC+F гэрээний 30 хувь, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгасан. Санхүүжилтийн 70 хувийн эх үүсвэрийн саналыг үнэлж, шалгаруулснаар төслийн нийт хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн бодит хуваарь тодорхой болно. Үүний дараа “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн хоорондын санхүүжилтийн гэрээ эцэслэн байгуулагдаж, энэ тогтоолын хэрэгжилтийг хангах юм. Энэ ажлын хүрээнд 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран гэрээний төслийг боловсруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэж тайлбарласан. Албан ёсны бүртгэлд ч “...“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг “Эрдэнэс Тавантолгой”, Эрчим хүчний яам, ТӨБЗГ гурав эзэмшдэг” гэсэн байна.

. Ер нь нүүрсний хулгай босож ирж, “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш тендер, худалдан авалтуудад нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатар нэлээд шалгарамтгай болсон гэдэг. Тухайлбал, Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерт орж буй “Майнс ап” компани нь 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Эрдэнэс Тавантолгой”компанитай 9.6 тэрбумын төгрөгийн үнэ бүхий бульдозер, 20.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий экскаватор нийлүүлэх гэрээ байгуулжээ. Ийм шалтгаанаар холбоод байгаа аж. .

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 175 (7160)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.190.179

Цахилгаан станц барьж л чадах юм бол болоо бишүү Тэрний энэний бүлэглэл гэж юугаа яриад байдаг луйварчид вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.