СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Болд өргөдлөө өгчээ, Д.Ганзориг яах вэ?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнгөрсөн долоо хоногт чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. “...Юу болов” гэцгээж, залгаад таавар таамаг их л дуулдаж байна. Харин тэрбээр гадуур яригдаад байгаачлан эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөөгүй, бас хөөгдөж бариад буугаагүй юм байна.

Эх сурвалжийн мэдээллээр “...Зарим нэг албан тушаалтантай зарчмын асуудлаар зөрчилдсөн” гэнэ. Тэгээд чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Энэ явдал долоо хоногийн сүүлчээр болсон юм. Мэдээлэл авсан цагдаагийнхан бужигнаад эхэлжээ. Нийтээрээ гэвэл дэгсдүүлсэн болно. Гэхдээ цагдаагийн удирдах албан тушаалтнууд энэ хэд хоногийг утаснаасаа “дүүжлээстэй” өнгөрөөж байх шиг байна. Шинэ даргын сураг сонсох гээд тэр шүү дээ. Учир нь Ж.Болд генералын оронд ЦЕГ-ын даргын суудалд суучих санаатай хүмүүсийн марафон түүнийг өргөдлөө өгсөн оройноос л эхэлжээ. . Өөрсдөө “...Би болъё” гээд ил гарч ирж чадахгүй ч далдуур бол бүх хүчээрээ өрсөлдөцгөөж байна.

Энэ бүхнийг харсан зарим хүн их сонин санал гаргалаа. Сонин ч гэж дээ, болохгүй юм байхгүй л санагдав. Тэр юу юм гэхээр “... аж. Ийн УИХ-ын ээлжит сонгууль болохоос хэдхэн сарын өмнө ЦЕГ-ын дарга өргөдлөө өгч чөлөөлөгдөж байгаа нь улс төрийн бас нэг “яриа”-ны сэдэв боллоо.

. Сарын өмнө Сүхбаатарт болсон Алтан овооны тахилга наадмын үеэр хуучны нэг том шүүгч ам алдсан байгаа юм. Тэрбээр “...Соёмбоо удахгүй ерөнхий шүүгч болно” гээд олон хүний дунд ярьжээ. Хуучны шүүгч яагаад ийм “хууч”-ийг олны дунд ярьсан нь анхаарал татав. Яагаад гэхээр Д.Ганзоригийн С.Баярцогтыг “аргалсан” гэх асуудал аль эрт дууссан. Цэц рүү хоёр ч яваад замхарсан. Одоо тэр мартагдсан. Ойрд түүнтэй холбоотой янз бүрийн факт дуулдаагүй. Тэгэхээр энэ нь өдөөн хатгалга байж болох юм. Эсвэл маш нууц явагдаж байгаа операцын талаар хашир шүүгч ам алдчихсан байж ч мэднэ. Ямартай ч ийм яриа шүүх даяар, шүүгч нарын өрөө дамжаад л яригдаж буй бололтой. Тэр ч байтугай “гудамж”-нд яригдаад эхэллээ. Түүнийг нь бид ийн дамжуулав. Ойрын үед ийм явдал, ярианууд явж байна. Одоогоор Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга зэрэг хууль, хүчний байгууллагын бусад удирдлагатай холбоотой мэдээлэл алга.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 174 (7159)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.15

Цагдаагийн байгууллагын удирдлагаар сайн улс төрчийг томилох хэрэгтэй. Нэгдүгээрт иргэнших эхлэл болно хоёрт угаасаа өөх ч биш булчирхай ч биш байхаар нэгмөсөн улс төр лүү оруулах нь зүйтэй

Зочин
1 жилийн өмнө
43.242.242.189

С ёмбоо чнь бас л нэг хулгайч штээ

ЗОЧИН
1 жилийн өмнө
59.153.113.41

БОЛД ХЭНТИЙД ТЭТГЭВРЭЭ ХОНОГ ТООЛОН ХҮЛЭЭСЭН ЧАДВАР ЧАДАМЖ , БОЛОВСРОЛ МЭДЛЭГ , ТУРШЛАГА НИМГЭН ТӨЛӨӨЛӨГЧ Л БАЙСАНДАА ! ГЭНЭТХЭН ТЭНГЭРИЙН АМЬТАН БОЛЖ ЦАГДААГИЙН ДАРГА БОЛЧИХСОН ! ЦАГДАА МУУ ДЭЭРЭЭ УЛАМ МУУДАЖ НАМ ДАГАСАН УЛСТӨРЖСӨН , АВЛИГА , АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ГАЗАР АВСАН , ХҮНД СУРТАЛ , ТАНИЛ ТАЛ ТОХОЙ ТАТДАГ , НУТГАРХАЛ ГАЗАР АВСАН АГЕНТЛАГ БОЛСОН !

Бархүү
1 жилийн өмнө
139.5.216.191

Батзанданг цагдаагийн даргаар тавьчих, МанАн ыхан шээс нь гоожно. Эби Хурц Жэнко Хүүк бүгд будаа болно доо. Тэгээсэй билээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.