СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-08-31

“Эрдэнэс Монгол”-д шүгэл тасхийлээ, эрх баригчид таг чиг...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Утаа дээшилж замхардаг. Улсын ажил доошилж замардаг. Яг ийм явдал “Эрдэнэс Монгол” компани дээр болж байна. Энэ компани бол монголчуудын Баялгийн санг зоорилох үүрэгтэй. Дэлхий дээрх хамгийн сайн Баялгийн сан бүрдүүлсэн улсуудын туршлагыг харж байж байгуулсан компани л даа. Тэгээд Засгийн газраас энэ компанийг гол олборлолт, экспортдоо тулгуурлаад зэсийн, нүүрсний групптэйгээр саяхан зохион байгуулсан. Ингэхдээ албаны хэллэгээр бол “Эрдэнэс Монгол”-ын олон улсад өрсөлдөх чадварыг сайжруулж, цэвэр менежментийн компани болгох шийдвэр гаргасан байдаг.

Өмнө нь газрын дарга гэгдэж байсан албан тушаалыг ахлах менежер хэмээх зэргээр өөрчлөлтийг хийсэн. Шинэ зохион байгуулалтын дараах ажилтнуудыг 9-12 сая төгрөгийн цалинтай байлгахаар болсноо мэдэгдэж байв. Ингээд хамгийн түрүүнд тус компанид ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулалтаар авч эхэлсэн. Өнгөрсөн хаваржин үргэлжилсэн дээ. Тэр ажлыг нь ЗГХЭГ-ын дарга хүртэл гардан зохион байгуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол”-ынхон Хүний нөөцийн даргын ажлыг ЗГХЭГ-ын дарга нь гүйцэтгэж байв шүү. Тэр шалгаруулалтад хэдэн мянган хүн бүртгүүлэн өрсөлдөж, хэдхэн нь тэнцэж энэ компанид ажилд орж байлаа. Ийм мэдээлэл зуныг хүртэл гарч байв. “...Баялгийн сангийн зорилго зөв эхэлж байна даа” гэж хэлэгсэд олон л байв.

.

Хэд хэдэн ажилтан нь “Эрдэнэс Монгол” дахь хууль бус, шударга бус үйл ажиллагааг эсэргүүцэж шүгэлджээ. Нэгхэн хүний олон нийтэд хандаж ярьсныг сануулъя. Тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер асан Г.Хандцоож “Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогтын таагүй харилцаа, хууль бус үйлдлийн талаар компанийн дотоод сүлжээгээр ажилчдадаа захидал бичсэн байгаа юм. Мөн хэвлэлд ярихдаа “...С.Наранцогт дарга бид хоёр Сангийн яамнаас л адилхан ажлын гараагаа эхлүүлсэн. Би улсад 25 жил, С.Наранцогт захирал 30 жил ажиллаж байна. Би энэ хугацаанд дандаа л мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хийж байсан. Энэ хүн дандаа дарга хийж байсан. Өнөөдөр ч гэсэн би “Эрдэнэс Монгол” ХК-д өөрийн хүчээр орсон. Энэ хүн бол томилогдож орж ирсэн. . Энэ талаар би ганцхан дуугараагүй. Манай ахлах менежер Б.Ундармаа Ерөнхий сайдад энэ талаар өргөдөл гаргасан. . Энэ бүхэн биднийг маш их стресст оруулна. Би өмнө нь хэзээ ч ийм харьцаатай хүнтэй таарч байгаагүй. Манай ахлах менежерүүд үүнийг гэрчилнэ. Энэ талаар Б.Ундармаа ахлах менежерийн өргөдөлд тодорхой дурдсан. Б.Ундармаа над руу яриад “...Би ч гэсэн тэмцэнэ” гэж хэлсэн. Бидний ард энэ байтугай доромжлуулсан хүмүүс бий. Тэд ч бас тэмцэх байх. Гарч байгаа хүмүүс тойрохоо зуруулахад нь би бас зурдаг. Тэгээд чи яагаад гарах гээд байгаа юм бэ гээд асуухаар “...Янз бүрээр доромжлоод байна, төрийн ажлыг ингэж хиймээргүй байна, би шөнө орой болтол ажиллаж чадахгүй” гэж хэлдэг.

. Тэр үед С.Наранцогт захирал намайг дуудаад “...Би урт чихтэй хүн шүү. Би чамайг ажилд авсан. Чи барагтайхан байгаарай” гэж хэлсэн. Хүнийг яаж дарамталдгийг манай ахлах менежерүүд бүгд мэднэ. . Жилийн жилд төрийн компани дээр захирал солигддог. Дуртай юмаа хийж байгаад л яваад өгдөг. .

Захирал С.Наранцогт нь ч бас хэвлэлээр хариу хэрүүл хийжээ. Тэрбээр itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “... “Эрдэнэс Монгол” компани том зорилготой. Тийм учраас шинэ бүтэц, зохион байгуулалт хийж, бодлогын хэрэгжилт орхигдсон газруудыг тодорхойлж, долоон газар байгуулаад 88 ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан. Байгуулсан долоон газартаа ч долоон ахлах менежерийг сонгон шалгаруулсан. Хөдөлмөрийн хуульд заасан хүүхэд асрах чөлөөтэй байгаа, бага насны хүүхэдтэй хүнийг ажлаас чөлөөлж болдоггүй юм билээ. Б.Гэрлээ нь “Эрдэнэс Монгол" компанид хууль, эрх зүйн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан албаны дарга байсан. Тэгээд чиг үүрэг нь шилжсэн учир Хөдөлмөрийн хуулийн дагуу газрынхаа ахлах менежерээр ажиллаж байна. Хуульчид ийм зөвлөгөө өгсөн учир хэрэгжүүлсэн. Б.Гэрлээ шиг найман хүн бий. Ганц түүнийг онцолж яриад байгааг нь сайн ойлгохгүй байна” гэжээ.

. Тэр тодорхой юм. .

Тэгээд ч С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Сайд солигдож л байдаг. С.Наранцогт байж л байдаг. Яахав, хүний эв, төрийн арга хоёрыг олоод байдаг байгаа юм. юм. Хайгаад үзээрэй. Олдоогүй шүү. Тэгэхтэй зэрэгцээд “...С.Наранцогт хэний хүн бэ” гэдэг нь ч сөхөгдөж яригдаж эхэллээ. Яагаад ингэж эрэл сурал болсны учир нь “...Нэгэнт шинэ менежмент, шинэ өрсөлдөх чадвар хүсээд байгаа бол шинэ менежер хэрэгтэй биш үү” гэцгээж байна. Тийм ч биз. Гэхдээ энэ бол тусдаа асуудал юм. Хамгийн гол нь  “Эрдэнэс Монгол”-д шүгэл тасхийлээ, эрх баригчид таг чиг...

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7157)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сүрэнхүү
1 жилийн өмнө
103.57.94.107

Төрийн алба даргын аясаар бай гэсэн байдал газар авчээ.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.169

Төрийн алба бүгд ийм. Хэнд нь ч хэлээд нэмэргүй. Заавал ингэж ил тодлор яриулж байж хөдөлдөг . Үнэхээр хэцүү төр, заёаг

ЗОЧИН
1 жилийн өмнө
192.82.66.37

Наранцогт бизнесийн ямарч туршлагагүй, компани удирдах чадваргүй, өөрийн авсан Гэрлээ нь хуулийн дарга битгийн хэл мэргэжилтэн ч хийж байгаагүйг цуг ажиллаж байсан хүмүүс ярьдаг, асуудал гарахаар чөлөө аваад юмуу хүүхэд гаргаад алга болдого яг ажилласан хугацаа нь даргын туслахаар 1 жил ажилласан бусад мэргэжилтэн хийхдээ 6-10 сар хийгээд гарпаг хүн гэсэн. Ийм хэл усгүй хуулийн чадваргүй хүн ТӨК-ийн хамгийн том компанийн хууль удирдахаар охин компаниуддаа гологдоод байгааг СЕО нь ойлгохгүй байгаа гэхээр өөр ашиг сонирхл байна. Хов л дамжуулдаг хүн гэсэн яриа компаниар дүүрэн байдаг гэнэ

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

наранцогтод компани удирдах чадвар байхгүйээ, төрийн яам оффист ажил завааруулаад сурчихсан буруу муу системийн нөхөр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.