- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
"Монголын ардчилал: Өчигдөр ба Өнөөдөр" чуулган болов.
Ардчиллын чуулган нь Монгол Улсын ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академи, Конрад-Аденауэр сангийн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зохион байгуулагддаг ардчилал, засаглалын чиглэлд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалт арга хэмжээ юм. Чуулганыг Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сэдвүүдийг тодорхойлон нутгийн удирдлагын байгууллага болон, их дээд сургууль, судалгааны байгууллагын багш, эрдэмтэд, олон улсын байгууллагын санал бодлыг нээлттэй солилцож, улмаар дуу хоолойгоо нийгэм, олон нийт, төр засгийн төвшин хүргэж ирсэн уламжлалтай юм.
Энэ онд Конрад-Аденауэр сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа нээсний 30 жилийн ой тохиож байна. Тус сангийн ойн хүндэтгэлийн бага хурал Ардчиллын VII Чуулган нь "Монголын ардчилал: Өчигдөр ба Өнөөдөр" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Ардчилал нь улс төрийн аливаа үйл ажиллагаа, түүний шийдэл, хэрэгжилтэд ухамсартай бөгөөд идэвхтэй оролцож чаддаг ард иргэдээсээ хүч сэлбэж бэхжих учиртай. Тус чуулганыг зохион байгуулагч ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн зүгээс энэ удаагийн чуулганаар монголын ардчиллын түүхэн замнал, сорилтын талаарх илтгэлүүдийг олон нийтэд танилцууллаа.
"Монголын ардчиллын ирээдүй" сэдвээр залуучууд, иргэний нийгмийн төлөөлийг оролцуулан панел хэлэлцүүлгээр дамжуулан зочид төлөөлөгчдийн дунд улс төрийн хэлэлцүүлэг өрнүүлэн, чуулганаас гарсан онцлох санал, санаачлагыг олон нийтэд болон шийдвэр гаргагчдад хүргэхийг зорьжээ.
Ардчиллын VII Чуулганд Монгол болон Герман улсын улс төр, эдийн засаг, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн 300 орчим төлөөлөл оролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энийгээ орчуулаачээ, монголд байж орчуулгагүй юм яриулаад өөрсдөө гөлөг царайлаад урд нь ойлгодог царай гаргаад толгой дохиод алга ташаад суугаад байгаа юм уу