СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-08-24

"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид ажил хаяна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос өчигдөр мэдэгдэл хийв. Тус үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Ж.Мөнгөншагайгийн мэдэгдсэнээр "7000 уурхайчны эрх ашгийг хамгаалдаг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссээр байхад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захиргаа хүлээн авахгүй байна" гэв. 

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны наймдугаар сарын 30-ны өглөөний 07 цагаас эхлэн 1 сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.