Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад дээрх үйлдэл нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан.
Шалгалтаар 16 настай, эмэгтэй Э нь 16 настай, эмэгтэй Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яасан их хүн дээрэлхэг охин бэ?. Сайн ярьж ойлгуулж засан хүмүүжүүлэх хэрэгтэй.