СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УОК: Өнөө шөнө Хөвсгөл, Архангай, Баянхонгорын нутгаар их хэмжээний бороо орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутаг, маргааш өдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, аялагчидын анхааралд:

Өнөө шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023. 08-р сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 20-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
103.229.123.71

ОДОО ЯАНАА ТЭГЭЭД. УРГАЦ ХУРААХ ҮЕЭР МУУДАА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.