СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-08-11

“Уурхайчин-2” хорооллын захиалагч 319 ажилтны хохирлыг Эрдэнэт үйлдвэр барагдуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд баригдах “Уурхайчин-2” хорооллын барилгын гүйцэтгэгчээр “Өргөө Хаан Констракшн” ХХК шалгарсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тус хороололд урьдчилсан байдлаар орон сууцны захиалга өгсөн 319 ажилтан, нийт 8.3 тэрбум төгрөгийн хохирол амсаад байсан юм.

Тэгвэл эдгээр хохирогчдын байрны урьдчилгаа төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргаж, барагдуулах шийдвэрийг өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Уурхайчин-2” хорооллын захиалагч 319 ажилтны хохирлыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс барагдуулж, харин гэрээний үүргээ биелүүлээгүй “Өргөө Хаан Констракшн” ХХК-ийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан. Энэхүү саналыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд хүлээн авч, захиалагч 319 ажилтны төлөөлөлтэй уулзан, нэн түрүүнд захиалагчдын хохирлыг барагдуулах болсон шийдвэрийг танилцуулав.

Энэ үеэр захиалагчдын төлөөлөл Э.Амарбаясгалан, “Уурхайчин-2” хорооллын захиалагч 319 ажилтныхаа хохирлыг барагдуулах боломж олгож байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нийт захиалагчдын өмнөөс баярласнаа илэрхийлье” гэсэн юм. 

“Өргөө Хаан констракшн” ХХК нь “Уурхайчин-2” хорооллын барилгын ажлыг 100% өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, 2020 оны 12 сарын 30-ны дотор улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан, барилгын суурийн ажлыг эхлүүлсэн ч 2021 оны 10 сард ажил нь зогссон.

Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зөвшөөрөлгүйгээр 319 ажилтнаас нийт 8.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр авчээ. Энэ хугацаанд захиалагчдын төлөөлөл гүйцэтгэгч компанитай олон удаа уулзалт хийж, хуралдсан ч тодорхой ойлголцолд хүрээгүй гурван жил болсон.

Улмаар захиалагчид Эрдэнэт үйлдвэрт хүсэлт тавьснаар Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн газар болон захиалагчдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ажилтнуудыг хэрхэн хохиролгүй болгох талаар гарц, шийдэл эрэлхийлээд байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
203.23.49.79

Залилан хийвэл хождог юм байна

Зочин
1 жилийн өмнө
203.23.49.79

Тиймээ өмнөөс нь төлчихдог болохоор

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.