- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улсын газар зүйн онцлог, газар нутгийн хэмжээнээс шалтгаалан алслагдсан бүс нутаг, сум бүрийг өндөр хурдны интернет сүлжээнд холбох боломж хомсоос гадна өндөр зардалтай. Үүнээс улбаалан алслагдсан аймгийн сумдууд байнгын өндөр хурдны интернетэд холбогдох боломж хомс байдгаас үүдэн боловсролын тэгш хүртээмж алдагдах эрсдэлтэй байдаг.
Орчин цагийн боловсрол, хүний хөгжлийг интернетгүйгээр төсөөлөх аргагүй, хувь хүний хөгжил цаашлаад дэлхийтэй хөл нийлүүлж алхахад дэмжлэг болох, онлайн сургалтад хамрагдах нь боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн арга замуудын нэг юм. Тэгвэл дэлхийн аль ч хэсгээс нам орбитын хиймэл дагуул ашиглан өндөр хурдны интернетэд холбогдох боломжтой “Starlink” төхөөрөмжийг Говь-Алтай аймгийн 18 сумын Ерөнхий боловсролын сургуульд Соёлын сайд Ч.Номин гэр бүлийнхээ зүгээс гардуулсан байна.
“Starlink” төхөөрөмж нь Говь-Алтай аймгийн 18 сумдын ЕБС-ийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж сурган хүмүүжүүлэгч нар болон сурагч багачуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сар болгоны төлбөр 100$ хэн төлөх юм татвар төлөгч нарийн карманаас л гарах байхдаа.
Nomin ogno
Аан бас тийм бгаа юмуу юу юугүй оруулж ирж болохгүй товариш бх эь энэ Элон маск