СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2023-07-31

С.Чулуун: Хан Тайшир уулын аймгийнхан Монгол Улсын тусгаар тогтнолд онцгой үүрэг гүйцэтгэсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Хан Тайшир уулын аймаг 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг “Чингис хаан” музейн захирал, академич, түүхийн түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун тавилаа. Тэрбээр илтгэлийнхээ хүрээнд одоогийн Говь-Алтай аймгийнхан Монголын тусгаар тогтнолд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр энэ тухайд “Засагт Хан аймгаас Хан Тайшир уулын аймаг байгуулах хүртэлх түүхэн үйл явдлуудын талаар өгүүлсэн илтгэл тавилаа. Засагт Хан аймаг бол 16-р зууны сүүл үед байгуулагдаж, 20-р зууны эхэн үед 1923 он хүртэл Засагт Хан аймаг гэж нэрлэгдэж явсан. Энэ хугацаандаа Засагт Хан аймаг өмнө талдаа Манж чин улстай, хойд талдаа Хаант орос улстай хил залгаж, өргөн уудам нутгийг хамран оршдог байлаа. Нэгэн цагт Засагт Хан аймгийн нутаг, одоогийн ОХУ-ын Красноярскын хязгаар, Енисей мөрний сав нутаг хүртэл өргөжиж байсан. Хойд зүгийн Засагт Ханы ноёд Оросын эзэн хаадтай эн тэнцүү харилцаж, дипломат бодлогоор Орос улсыг Тагна Тувагийн нуруу, Хөвсгөл, Увс нуурыг эзлэхээс хамгаалан сууж байсан.

Мөн Засагт Ханыхан өмнө талдаа Манж чин улстай эн тэнцүү харилцахыг хүсэж, 1691 онд халхын Хан-ууд Долон нуурт чуулахад Засагт Ханы Гэндэн хунтайж тэргүүтэй хүмүүс дөрвөн жил Сэлэнгийн сав нутагт суусан байх жишээтэй. Ингээд Засагт Ханыхан Монголын түүхэнд, тусгаар тогтнолд онцгой түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Товчхондоо, Засагт Хан аймаг 16-р зууны сүүлд байгуулагдах үзэс 20-р зууны эхэнд Хан Тайшир уулын аймаг байгуулагдах хүртлээ Монголын түүхэнд тэр дундаа улсын дотоод эв нэгдэл, гадаад ертөнцөд онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Тэгэхээр Засагт Хан аймгийн голомт бол Хан Тайшир уулын аймаг. 1912 онд Хан Тайшир уулын аймаг гэж нэрлэгдэж байсан түүхтэй”хэмээн тайлбарлалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
202.21.127.167

Архив зарсан Чулуун чинь шорондоо суугаагүй юмуу

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.59

Юуч үрж зараагүй хүн яагаад шоронд орно гэж үнэний мөр цагаан байдаг шүү

Баагий.
1 жилийн өмнө
124.158.65.218

Сайхан худлаа шаанаа, энэ жэнкоч. Хамаг газар нутгаа алдчихаад Орос Хятадтай эн тэнцүү харьцаж байсан гэнээ.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.185

Ээ л дээ хэхэ хаха, Говь-Алтайнхан Төв аймгийнхнаас тэнэг байх гэж, төрсөн аймаг нь тоогоогүй байхад тусгаар тогтнолын баталгаа болсон, богдуудыг тодруулдаг талаар тодорхой бичсэн архивын эх сурвалжуудыг хужаад үнэгүй өгсөн урвагчаар үндсэн илтгэл тавиулж наадмынхаа нэр хүндийг унагах гэж. Синао хойморийг мандуулагч урвагч дүлзэн Чулуун байхдаа яахав дээ, ёстой хийморьт муу байдаг байгаа даа.

зочин
1 жилийн өмнө
66.181.161.110

Говь-Алтайн наадмыг энэ хулгайч очиж бузарлаад байхдаа яахав дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.