Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Баяр наадмын хүрээнд Хүүхдийн наадам зохион байгуулсан бөгөөд энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэгэн нууц задлав.
Говь-Алтай аймагт баригдах "Ид шидийн орон" төслийн 300 сая төгрөг наадмын энэ өдрүүдэд бүрджээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Манай аймагт "Ид шидийн орон"-г бүтээн байгуулахаар ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нэг тэрбум орчим төгрөгөөр босдог юм байна. Баяр наадмын үеэр 300 орчим сая төгрөгийг нь цуглууллаа, суурийг нь тавих мөнгөтэй болоод байгааг хэлэхэд таатай байна" гэсэн юм.
"Ид шидийн орон" хүүхэд хамгаалал хөгжлийн төв нь Улаанбаатар хотоос гадна аймаг бүрт баригдаж байгаа ба зарим нь ашиглалтад ороод байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.