Хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах нэгэн арга хэрэгсэл нь инженерийн байгууламж байдаг.
Тэгвэл Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Инженерийн байгууламжийн бүлгийн дарга, хошууч Ц.Адьяагаар ахлуулсан бүрэлдэхүүн Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангийн дугаар хилийн салбарт шинэ хянах цамхаг болон ган татлагат гүүрийг сэргээн засварлаж, ашиглалтад оруулан хүлээлгэн өглөө.
Хилийн цэргийн 0252 дугаар анги нь хилийн ангиудын харуулын цамхагийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.