Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэйвел” ХХК-ийн автобусны жолооч зургаадугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт явган зорчигч дайрч, амь насыг нь хохироожээ.
Тухайн автобусны жолооч 53 настай, эрэгтэй хүн бөгөөд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи гэх газар уг осол гарчээ. Улмаар цогцсыг нь ээлжийн жолоочтойгоо хамт зөөвөрлөж, жалганд нууж хэргийн газраас явсан гэж зорчигчид цагдаад мэдэгдсэн байна.
Тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.